MonInfo
MonInfo

Wednesday, 07 January 2009
Засгийн газар идлэг шонхорын экспортын татварыг нэмлээ Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Friday, 21 July 2006
research_saker_falconИдлэг шонхорууд (Фалко черруг) дэлхий даяарх шонхорын наймаачдын хувьд хамгийн үнэтэй шувуудын нэг билээ. Монголд тус шувууны популяци их байдаг тул олон улсын идлэг шонхорын зах зээл Монголын хээр тал руу анхаарлаа хандуулж байна. 7-р сарын 19-нд танхимын ээлжит уулзалтаар экспортлох татварыг 4,600 ам.доллараас 10,000 ам.доллар болгон өсгөх шийдвэр гаргалаа.

Олон улсын байгаль ба байгалийн нөөцийг хамгаалах нийгэмлэгийн (ОУББНХН) дагуу дэлхий дахинд идлэг шонхорууд нь ховордсон гэж нэрлэгдсэн бөгөөд Ховордсон ан амьтдын олон улсын худалдааны конвенцын (ХААОУХК) доорх II дах хавсралтад ангилагдсан байдаг байна. ХААОУХК нь идлэг шонхорын наймаанд оролцдог бүх үндэстэнд худалдааны хориг тавьжээ. Үүнд Монгол улс хүртэл оржээ. Хэдий тийм боловч идлэг шонхорууд Монголын Улаан номны ховордсон ан амьтдын жагсаалтад ордоггүй бөгөөд ан агнуурын хууль ба амьтны аймгийн тухай хуулинд тодорхой тусгагдаагүй аж.

Одоогоор идлэг шонхоруудыг Монголын Засгийн газарт төлбөр өгөөд, мөн ХААОУХК-д дахин төлбөр өгч, зөвшөөрөл авснаар хуулийн дагуу экспортлож болно.

Засгийн газар жилд 300 шувуу агнах хязгаарлалтыг идлэг шонхорын экспортод тавиад байна. Гэсэн ч, ХААОУХК-ийн Монгол дах салбар экспортын хэмжээ 2002, 2003 ба 2004 онд хязгаараас хэтэрсэн гэж мэдээлэв. Монголын ихэнх идлэг шонхорууд нь дэлхийн шонхорын наймааны дийлэнх хувь явагддаг Ойрхи Дорнод руу илгээгддэг аж.

sakersЗөвхөн 2004 онд 400 идлэг шонхорыг Монголоос хууль ёсоор экспортлож, 1,8 сая ам.долларын ашгийг Засгийн газарт өгчээ.

Монголын Биологийн Институтын 2000 оны судалгаа Монголын идлэг шонхорын популяцыг зөвхөн 2,200 үржих чадвартай хос болон буурсныг харуулав. 2003 онд хийсэн дараагийн судалгаа тус үржлийн популяци нь 50 хувиар буурсныг мэдэгджээ.

Орон нутгийн мэдээллээр идлэг шонхорыг агнахад өгөөш болгон хэрэглэдэг тагтааг их хэмжээгээр барьсан хувь хүмүүсийг баривчилсэн тухай өгүүлсээр. 1993 оноос 1999 он хүртэлх түүхээс үзэхэд ч, улсаас 69 идлэг шонхорыг хууль бусаар гаргах гэсэн 16 оролдлого илэрчээ. Энэ хэргүүдийн ихэнх нь гадаадын иргэдтэй холбоотой байв.

Албан бус мэдээнээс үзэхэд, 2004 онд зөвхөн Сүхбаатар аймгаас 250 идлэг шонхорыг барьж, хилээр гаргасан байна.

Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дах зэрлэг ан амьтдыг хууль бусаар худалдаалах наймааны судалгаан дээр, “Идлэг шонхорын тооны бууралтад нөлөөлж байгаа эдгээр төрөл бүрийн хүчин зүйлийн цар хүрээг яаравчлан судлах хэрэгтэй байна. Хэдий тийм боловч сүүлийн үеийн бууралтын гол хүчин зүйл нь Монголын идлэг шонхоруудыг Ойрх Дорнод руу наймаалсан тогтворгүй худалдаа гол хүчин зүйл болж байгаа мэт санагдана.” гэжээ.

Сайн үүлдрийн бөгөөд сургагдсан идлэг шонхорын үнэ олон улсын шонхорын зах зээлд 30,000 ам.доллар хүртэл үнэд хүрдэг.
Шинэчилсэн: ( Sunday, 01 October 2006 )