| Монгол дах аялал жуулчлалыг үнэлэн дүгнэх нь |
|
|
| Бичсэн: Chris | |
| Thursday, 20 July 2006 | |
|
Одоогоор Монголын аялал жуулчлалын улирал хотын
гудамжийг дээд амжилтыг эвдсэн тооны хүмүүсээр дүүргэж, ид дундаа явж байна.
Засгийн газар жилийн энэ улирлаар Монголыг аялал жуулчлалын төв болгон, Монгол
үндэстний ойг тэмдэглэх баяраар дамжуулан жуулчдыг татсаар.
Хувийн компаниуд ч мөн олон улсын сурталчилгаа хийж, зун
айлчлахаар төлөвлөж байсан 400,000 гаруй зуны жуулчдын заримыг татахаар оролдож
байна. Энэ бүх чармайлтын үр дүн одоогоор гарч байгаа бөгөөд үр дүн нь янз бүр
байна. Саяхны АП-ийн нийтлэл их хэмжээний жуулчдыг хүлээж авахад бэлтгэл
хангагдаагүй, ялангуяа зочид буудлын өрөөний дутагдал ба Наадмын баярын
нээлтийн үйл ажиллагааны тасалбарыг цөөн тараасан талаар анхааран өгүүлжээ.
Тасалбарыг худалдаж авсан олон хүмүүс үйл ажиллагааг үзэж чадаагүй бөгөөд дараа
нь тэдэнд тасалбар худалдаж авсан 25$-ыг нөхөн олгоогүй байна. Ихэд
сурталчилсан 800 жилийн ойн аялал жуулчлалын улирлыг эцэслэн дүгнэхэд олон сар дутуу
байгаа боловч их зүйл илт болоод байна.
Монгол улсад аялал жуулчлал хөгжихөд олон саад байгаа бөгөөд үүнд өөрчлөхийн аргагүй ба сайжруулж болох хоёр шалтгаан хоёулаа ордог. Харамсалтай нь эдгээр хүндрэлүүдийн олонх нь алслагдсан байршил, хүнд уур амьсгал, хялбар болж, хурдан сайжрах аргагүй аяллын ядуу буурай дэд бүтэцтэй холбоотой. Дундаж жуулчинд эдгээр нөхцөл нь хүрэхэд үнэ өртөг өндөртөй, ирсэн хойноо аялахад бэрхшээлтэй газар болж байгаа юм. Хажуу хөршийн жуулчлалын газруудтай харьцуулахад, Монгол голдуу хамгийн үнэтэй бөгөөд хүрэхэд хамгийн хол газарт ордог. Аялал жуулчлалын компаниудын хувьд зуны богино улиралд дахин хөрөнгө оруулж өсөх хангалттай орлого хадгалахад хэцүү байдаг. Аялал жуулчлалыг дэмжсэн зарим эерэг алхмуудад аялал жуулчлалын хувийн бизнест харьцангуй бага хуулийн хязгаарлалт тавьж, виз олгох хялбар тогтолцоо бий болгосон зэрэг орно. Аялал жуулчлал улс эх оронд үнэхээр ашгаа өгч өсөхийн тулд засгийн газар ба хувийн үйлдвэрлэлийн хоорондох үйл ажиллагааг зохицуулах асар их ажил үлдээд байна. Монгол улс тодорхой бүлэг хүмүүсийн анхаарлыг татсан зах зээл мөн бөгөөд хэсэг хугацаа ч ийм байх төлөвтөй. Ийм нөхцөлд төр улс эх орноо сурталчлахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, тус хүчин чармайлтад хувийн компаниудыг хувь нэмрээ оруулахыг зөвшөөрөх ёстой. Монгол үндэстэн байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх нь дэлхийн аялал жуулчлалын үе шатанд Монгол нэвтрэн орж, улс эх орныхоо дүр төрхийг бий болгох асар том боломжийг олгосон. Аялал жуулчлалын үндэсний салбарыг үр нөлөөтөй байлгах нь үндэсний аялал жуулчлалын нэр хүндийг хөгжүүлэхэд хувийн компани ба засаг төр хувь нэмрээ оруулахыг шаардана. Монголын хувьд байгалийн онгон байдал ба хэдэн зууны турш үргэлжилсэн нүүдэлчдийн соёлын талаар тогтсон нэр хүнд бий. 800 жилийн ойн янз бүрийн үйл явдлуудыг сурталчилж байгааг харахад, дээрх нэр хүндийг сурталчилж байгааг олж харахад тун хэцүү байна. Аялал жуулчлалын шинэ компаниудын дийлэнх нь аялал жуулчлалын тогтмол газрыг хөгжүүлэхээс илүү Монголд “тансаг” аялал жуулчлал бий болгох дээр анхаарч байгаа мэт. Зөвхөн цөөхөн хэдэн хувийн компаниуд аялал жуулчлалд хөрөнгө оруулах санаачлага гаргаж, тансаг байр барьж, шинэ үйлчилгээ санал болгон, компанийхаа чанарыг сайжруулжээ. Төрийн үүрэг бол эдгээр саначлагуудыг дэмжиж, аялал жулчлалд саад болж буй хязгаарлалтыг багасгах юм. Мөн ТББ-с засгийн газарт өгч чадах асар их техникийн мэдлэг байгаа ба хангалттай хүчин чадал хүрэлцэхгүй хэсгүүдэд зөвлөмж өгч чадах зөвлөгч нар бий. Хууль журмын хувьд засаг төр аялал жуулчлалыг дэмжих нэлээд хэдэн амжилттай санаачлагууд гаргасан боловч их зүйл дутуу хэвээр. Олон жуулчид виз авахад амар байдгийг үнэлдэг ч (зарим нь бүр авах ч хэрэггүй), гадаадын иргэнээс хоёр дахин илүү төлбөр авах журам, олон нийтийн архидалт ба бохир заваан байдалд сэтгэл гонсгор байна. Монгол улс жуулчдад олон зүйлийг санал болгож чадахаа дэлхийд харуулсан боловч үйлдвэрлэл ба засгийн газар хоёулаа үүнийг ноцтойгоор дэмжихээ батлан харуулах хэрэгтэй. |







