| МонИнфо хаагдлаа |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Tuesday, 09 January 2007 | |
|
2007 оны нэгдүгээр сараас эхлэн МонИнфо вэб сайт дээрх мэдээллүүд шинэчлэгдэхгүй бөгөөд манай үйл ажиллагаа зогсож байна. Өнөө үед маш их хэрэгцээ шаардлага бүхий мэдээний вэб сайт маань цаашид ажиллахгүй болсны зэрэгцээ бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулж ирсэн сэтгүүл зүйн сургалтууд, хэвлэл мэдээллийн хөгжилд чиглэгдсэн хөтөлбөрүүд үргэлжлэх боломжгүй болсонд бид маш их харамсаж байна. Өнөөдрийг хүртэл биднийг мөнгө санхүү, сэтгэл санаагаараа дэмжиж ирсэн хувь хүмүүс, албан байгууллагууд , мөн уншигчиддаа гүн талархал илэрхийлье. 2006 оны 8 дугаар сараас 2007 оны 1 дүгээр сарыг хүртэл зургаан тивийн 80 гаруй орноос 30,000 хүн манай вэб сайтанд зочилж, вэб сайтны маань 70,000 хуудсыг уншиж сонирхсон. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд МонИнфод ажиллах нь бидний хувьд маш таатай байсан бөгөөд бид хийсэн ажлаараа үргэлж бахархах болно. МонИнфо-гийн хамт олон 2007 оны 1 дүгээр сарын 9 |








