MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
МонИнфо хөрөнгө босгох үйл ажиллагааны улмаас түр завсарлалаа Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Friday, 15 December 2006

МонИнфо-д гарах мэдээллүүдийг шинэчлэх ажил 2006 оны 12-р сарын 15-ны Баасан гарагаас 2007 оны 1-р сарын 4-ний Пүрэв гарагийг хүртэл түр хугацаагаар завсарлаж байна. Энэ хугацаанд тус ашгийн бус байгууллагыг 2007 оны турш үргэлжлүүлэн ажиллуулахад шаардагдах хөрөнгө мөнгө цуглуулах ажилд бидний хичээл зүтгэл чиглэгдэх болно.

Ер нь хараат бус, донороос санхүүждэг байгууллага үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээс бид удирдан явуулдаг олон төслөө ирэх жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө санхүүжилт бий болгоход цаг заваа зарцуулах шаардлагатай байна.

Тэгвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд бидний хийсэн ажлын үр дүн юу вэ?

Бид маш олон зүйлийг хийсэн. Монголдоо хамгийн шилдгүүд нь болох манай сэтгүүлчид ойролцоогоор 400 орчим мэдээ, мэдээллийг бичиж, вэбсайтан дээрээ Англи, Монгол хэл дээр байрлуулан, зургаан тивийн хүмүүст өдөр бүрийн хүртээл болгосон.

Бидний ажил өдөр тутмын мэдээнээс өргөжин, Монголын хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Манай байгууллагын Ерөнхий менежер Робин Гарнер бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг болон ижил хүйстэн /бисексуаль/ зэрэг трансжендерийн асуудлыг хамарсан сэтгүүлчдийн сургалт семинаруудыг явуулж, томоохон дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран сар бүр хэвлэл мэдээллийн судалгааг хийж байсан. Мөн Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн оюутнуудад сэтгүүл зүйн сургалт явуулж, хэвлэл мэдээлэлтэй холбоотой төсөл боловсруулахад бусад байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Дараагийн хоёр долоо хоногт бидний хөрөнгө мөнгө босгох үйл ажиллагаа, мөн 6 сарын турш үндэсний баярын үеэр ч амралтгүй ажилласан ажилчдын маань шинэ жилийн амралттай холбогдуулан манай үйл ажиллагаа түр завсарлах боллоо.

Өнгөрсөн хугацаанд биднийг дэмжиж ирсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний дэмжлэггүйгээр "Монгол дах хэвлэл мэдээллийн хөгжлийн" талаарх бидний итгэл найдвар, санаачлага талаар болох байсан биз ээ. Бид ирээдүйнхээ үйл ажиллагааг сайн явуулахад зориулан хөрөнгө мөнгийг босгож чадна гэдэгтээ итгэж байна.

Манай мэдээллийн үйлчилгээ 2007оны 1-р сарын 4-нөөс эхлэн явагдах болно.

Хүндэтгэсэн,

Үүсгэн байгуулагч, захирал

Люк Дистелхорст

Ерөнхий менежер

Робин Гарнер

Ахлах сэтгүүлч

Б. Булгамаа

Сэтгүүлч, орчуулагч

Д. Биндэръяа

Сэтгүүлч

Г. Одгарав

Орчуулагч

М. Мандхай

Санхүүгийн ажилтан

У. Баярмаа
Шинэчилсэн: ( Friday, 15 December 2006 )