MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
12 сарын 13, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 13 December 2006
Монгол эмэгтэй энхийг сахиулна

Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Цэргийн дээд сургуулийн Холбооны тэнхимийн ахмад багш Н. Нямжаргал ирэх оны нэг сарын 1-нд ахлах дэслэгч Б. Бат- Эрдэнийн хамтаар Баруун Сахарыг зорих гэж байна. Тэрээр өмнө нь Америкт сурч байсан бөгөөд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд олон улсын цэргийн ажиглагчаар явж байгаа юм байна. Нямжаргал манай улсаас явж байгаа анхны эмэгтэй цэргийн албан хаагч ажээ. (Өнөөдрийн Монгол)

Ц.Түмэнгэрэлийн хэрэг прокурорт очиход бэлэн байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Бадраагийн амийг гэгээн цагаан өдөр хөнөөсөн “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Түмэнгэрэлийн хэрэг прокурорт шилжихэд бэлэн болжээ. Ц.Түмэнгэрэлийг цагдаагийн ажилтнууд хоёр чиглэлээр шалгажээ. Хүний амь хөнөөсөн нь дампуурсан хоршооных нь хэрэгтэй уялдаатай байсан болохоор ингэж шалгасан байна. Цагдаагийнх нь одоо Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг дээр нь ажиллаж байгаа бөгөөд 11,7 тэрбум төгрөгийн хохиролтой энэ ХЗХ-г шалгасны үндсэн дээр 6,9 тэрбум төгрөгийн эд материал, үл хөдлөх хөрөнгө битүүмжилжээ. Тус хоршоо 1957 хадгаламж эзэмшигч буюу хохирогчтой. Харин 93 зээлдэгчтэй аж. (Ардын Эрх)

“Алтан гадас” бойкотлов

АН-ын доторхи нам гэгддэг “Алтан гадас”-ынхан зөвлөлийн дарга Л. Гансүхийг албан тушаалаас нь буулгаж Э. Бат-Үүлийг оронд нь тавина гэсэн удирдлагуудын санал тэдэнд таалагдаагүйгээс болж өчигдөр намынхаа ҮЗХ-ны хуралд ирсэнгүй, нийт 228 гишүүнээс 122 нь л ирсэн гэж албаныхан мэдэгдэв. Гэсэн хэдий ч хурлын үеэр дээрх томилгоог хийгээгүй бөгөөд харин намын ерөнхий нарийн бичгийн даргыг Д. Дорлигжав болгон өөрчиллөө. Үүний дараа тэд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох тухай хэлэлцээд, энэ талаар гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдэхээр болов. Мөн эмэгтэйчүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхдээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны саналыг үндэслэнэ гэсэн заалтыг баталсан юм. (Зууны Мэдээ)

Шинэчилсэн: ( Wednesday, 13 December 2006 )