| 12 сарын 12, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Tuesday, 12 December 2006 | |
|
Монголд цөмийн зэвсгийн гэнэтийн шалгалт хийв
Монгол улсад Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Нэмэлт протоколыг 2003 оны 4-р сарын 24-ний чуулганаар баталсантай холбогдуулан уг гэрээний биелэлтийг хянах газрын Монгол талыг хариуцсан байцаагч Ю. Фэнг, Е. Шилкин нар энэ сарын 6-нд гурав хоногийн шалгалтыг хийлээ. Уг шалгалтанд Цөмийн энергийн комиссын Изотоп төв, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, УМХГ-ын Цацрагийн хяналтын хэлтэс, цөмийн төхөөрөмж, изотоп хадгалах байгууламж хамрагдсан байна. Цөмийн энергийн комиссын дэд дарга, С. Энхбат, хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц. Дамдинсүрэн нар биечлэн оролцож, шалгалтын үр дүн, цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар санал солилцжээ. (Зууны Мэдээ) Гаалийн гадаад худалдааны мэдээ ашигтай гарлаа Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 2731, 9 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 770 сая ам.доллартаар буюу 40 шахам хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, экспорт 1377,4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 53,3 хувиар, импорт 1336,4 сая ам.доллар хүрч мөн үеийнхээс 27,8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд гараагүй амжилт гэж статистикчид үзэж байгаа юм. (Зууны Мэдээ) 14 сая ам.долларын төсөл хэрэгжинэ Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг, АХБ хамтран ирэх оны нэгдүгээр сараас хөдөө аж ахуйн чиглэлээр 14 сая ам.долларын санхүүжилттэй шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн үйл ажиллагаа банкны зээл төдийлөн олдоод байдаггүй хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулдаг экспортын чиглэлтэй үйлдвэрүүдэд түлхүү чиглэх юм байна. Өөрөөр хэлбэл нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн үг. Түүнчлэн хөдөө аж ахуйн түүхий эдээр бүтээгдхүүн үйлдвэрлэдэг цөөнгүй үйлдвэрийг хамрах бөгөөд чанар сайтай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх хийгээд боловсруулалтын технологийг сайжруулах, экспортын маркетингийг хөгжүүлэх зорилготой аж. (ӨНӨӨДӨР)
|
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 12 December 2006 ) |







