| Морин уралдааны бооцоот тоглоомын төвийг хэлэлцээ хийгээгүй гэж Болормаа хэлэв |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Monday, 11 December 2006 | |
|
Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаа "Монголын Морин тойруулгын төвийн хэлэлцээ хийгдэв" нэртэй Lexington Herald-Leader сонины өгүүлэл үнэн гэдгийг эрс үгүйсгэлээ.
"Би ямар нэг мөнгөн дүнгийн (110 сая ам.долларын) талаар сонсоогүй юм байна. Kentucky болон Lexington-ний албан тушаалтнуудтай ямар нэг мөрийтэй тоглоомын асуудлын талаар юу ч яриагүй. Яагаад гэвэл Монголд мөрийтэй тоглоомын тухай хууль байхгүй, би хууль гаргадаг хүн биш, тэд ямар нэг мөрийтэй тоглоомын тухай хуулийг хэзээ, яаж батлахыг би мэдэхгүй. Энэ бол Монгол улсад хориотой асуудал" гэж Болормаа МонИнфод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Lexington Herald-Leader сонин өөрийн вэбсайт дээрээ 11-р сарын 24-ны өдөр Бооцоот болон мөрийтэй тоглоомын аль алиныг нь хослуулсан 110 сая ам.долларын морин уралдааны төвийг Азийн оронд байгуулах зорилгоор Монгол-Бльюграсс эвсэл өчигдөр байгуулагджээ" гэж бичжээ."Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн сургалтын төв болон орон сууцыг дагаад морин тойруулгын төв байдаг тийм комплекс хотхон байгуулах талаар харилцан санал солилцсон. Энэ комплекс хотхонд оруулах хөрөнгө оруулалтын 60 хувийг АНУ-ын тал дааж харин 40 хувийг нь Монголын тал хариуцах юм" гэж Болормаа ярив. "Бид нар ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зураагүй, энэ талаар ямар нэг нарийвчилсан хэлэлцээ хийгээгүй. Улаанбаатар болон Кентаки хоёрын хооронд хамтран ажиллах талаар зөвхөн санал бодлоо солилцсон юм" гэж онцлон хэлэв. Америкийн талаас гурван төлөөлөгчөөс төслийн талаар бичиг баримтын талаар асуусан боловч и-мэйлээр явуулсан асуултуудад даруй хариу өгөөгүй байгаа юм. "...эдийн засгийн ач холбогдолоор авч үзвэл мөрийтэй тоглоомгүйгээр ажлын байр нэмэгдэж, төлөвлөсөн ажил бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй юм" гэж төслийн талаарх баримт бичигт дурьджээ. Болормаагийн ярьснаар морин уралдааны зарим төрөл Улаанбаатарт хөгжихгүй ажээ. "Би Кентакид бооцоот морин тойруулгын уралдаан үзсэн. Монголын морин уралдаантай огт адилгүй юм билээ. Кентакид бол морийг нь унадаг хүмүүс нь насанд хүрсэн хүмүүс байдаг юм билээ харин Монголд бол хүүхдүүүд байдаг. Би хувьдаа хүүхдүүд уралдааны морь унахыг дэмждэггүй. Мөн өвөл цагт морь уралдуулахыг дэмждэггүй" гэж тэрээр ярьж байлаа. "Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Бадамжунай Улаанбаатар болон Лексингтон хотын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч, Гадаадын Хөрөнгө оруулалт, Гадаад худалдааны агентлагийн төлөөлөгч болон ИТХ-ынхантай уг айлчлалд мөн оролцсон" гэж Болормаа МонИнфод ярьсан. Гэсэн хэдий ч, тэрээр мөрийтэй тоглоомын шинэ хуулийг батлахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "ямар нэг амласан зүйл" байхгүй гэж үгүйсгэж байсан юм. Санал болгож буй төслийн хэлэлцээгээр Улаанбаатар хот 20 хувийг эзэмшихээр болсон аж. Вэб: http://www.moninfo.org/content/view/388/8/lang,en/ http://www.kentucky.com/mld/kentucky/news/local/16094565.htm
|







