| 12 сарын 11, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Monday, 11 December 2006 | |
|
Олон улсын тендерийн
маргаан цагдаад хүрлээ
Монголын малчин өрхүүдийг 50вт-ын цахилгаан үүсгүүрээр хангах олон улсын нээлттэй тендерт техникийн шаардлага хангаж, хамгийн бага үнэ санал болгосон Солонгосын Л-Систек компанийн түншүүд Түлш, эрчим хүчний яамны зарим холбогдох албан тушаалтныг шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ. Тэднийг тендерийг хүчинтэй байх хугацаанд багтааж төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй, албан тушаалаа ашиглан тендерийг анхнаас нь сунжруулан будлиантуулсан, тендерийн болон эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэн аж. (Ардын Эрх) Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл хэрэгжинэ Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр энэ сараас эхлэн “Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” гэсэн хоёр төсөл хэрэгжих юм байна. Үүнд Монгол улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж, Голомт, Зоос, Капитрон, Хаан, Худалдаа хөгжлийн банкууд зуучлагч санхүүгийн байгууллагын үүргээр оролцох юм байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох зээлийн нийт хэмжээ 25 сая ам.доллар байх бөгөөд зээлийн хэмжээ тухайн компанийн зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаарна. Энэхүү төсөл нь техник технологи, арилжаа, санхүүгийн хувьд найдвартай бөгөөд бүхий л шалгуурыг хангасан гэнэ. (Ардын Эрх) Медалиа зүүсэн Монголын тамирчид Буянт-Ухаад буулаа Азийн XV наадам өндөрлөхөд тав хоног үлдэж, манай зарим таимрчид нутагтаа ирээд байна. Катарын наадмын анхны медалийн эзэд өнгөрсөн баасан гарагийн шөнө Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд буув. Манай улсын шигшээ баг жудо бөхийн гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох болон Х.Болдбаатар нарын удирдлага дор оролцсон. Монголын жудочдын хувьд бүтэн багаараа зодоглож, нийт зургаан медаль хүртсэн. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 66 кг, олон улсын хэмжээний мастер Д.Нямхүү 81 кг-д алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Цэрэнханд хос мөнгөн медаль зүүгээд иржээ. (Өдрийн Сонин)
|







