| Гишүүд Үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай дараа хэлэлцэнэ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Friday, 08 December 2006 | |
|
Төсвийн байнгын хороо гэнэтийн ашгийн албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хуралдаан хойшлогдсон боловч Монгол банкинд тушааж байгаа алтын хэмжээ буурч байгаатай холбогдуулан энэ талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэж тус байнгын хорооны Нарийн бичгийн дарга хэлэв.
Сангийн Яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал "Гэнэтийн ашгийн албан татвар батлагдсанаас хойш алт олборлодог компаниуд татвараа төлсөн талаарх гүйцэтгэлийн тайланг үзсэний дараа үнийн өсөлтийн буюу гэнэтийн ашгийн албан татварын тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцье гэж Төсвийн байнгын хорооны гишүүд шийдвэрлэсэн байгаа" гэж ярив. Монгол банканд тушаах алтны хэмжээ буурсантай холбогдуулан алтанд ногдуулах гэнэтийн ашгийн 68 хувийн татварын босго үнийг 500 ам доллараас 650 ам доллар болгон өөрчлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ -ын даргад 11-р сарын 13-ны өдөр өргөн барьсан билээ. "Үйлдвэр Худалдааны яамны зүгээс үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг дэмжээгүй. 68 хувийн татвар ноогдуулах алтны босго үнийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл 650 ам.доллар болгох санааг дэмжиж байгаа," гэж Геологи, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн газрын дарга Б.Нэргүй ярив. Өнгөрсөн 5-р сард батлагдсан Зарим бүтээгдхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд, нэг унц алт 500 ам доллараас өндөр үнэтэйгээр худалдагдсан, мөн нэг тонн зэс 2600 ам доллараас өндөр үнээр худалдагдсан үнийн дүнгээс 68 хувийн татвар авахаар заасан байгаа юм. "Үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бид үзэж байгаа, яагаад гэвэл ирэх нэг жилийн хугацаанд бол алтны үнэ олон улсын зах зээл дээр тогтвортой байна гэж бид үзэж байна," гэж Нэргүй ярьж байв. Монгол банкинд тушаах алтны хэмжээ огцом буурсан бөгөөд 2006 оны эхний 10 сарын байдлаар 2005 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5,5 тонноор буурсан гэсэн статистик гарсан. Үндэсний Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг Мягмарт гарагт Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр алт олборлодог компаниуд босго үнийг өндөрсгөж магадгүй гэсэн горьдлоготой байгаа учраас татвараа төлөхгүй байгаад байна гэж таамаглаж байгаагаа ярьсан юм. ТЕГ-ын ажилтнууд Зориг дарга ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байгаа учраас түүний тус сонинд өгсөн ярилцлагаас иш татахаас өөр аргагүй гэсэн юм.
9-р
сард болсон “Discover 2006 ” Уул уурхайн чуулга уулзалт дээр хууль сахиулагчид
энэ хууль богино настай хууль бөгөөд Их хурлын намрын чуулганаар
хэрэгсэхгүй болгоно хэмээн мэдэгдэж
байсан.
УИХ-ын дарга Ц.Нямдорж үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Засгийн газарт үзүүлж байгаа алтны компаниудын дарамт шахалт дээр үндэслэгдсэн төсөл болсон тухай тус байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн юм. "Алтны компаниудаас хураасан татвартай холбоотойгоор ямар ажил хийж, гүйцэтгэсэн талаар танилцуулах үүргийг бид авсан. Тус байнгын хорооны хуралдаан дээр энэ талаар танилцуулахад бид бэлэн болоод байна," гэж Сангийн Яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат ярьсан юм. |
|
| Шинэчилсэн: ( Friday, 08 December 2006 ) |







