| 12 сарын 8, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Friday, 08 December 2006 | |
|
“Аэро Монголия”-гийн “Фоккер-100” нисч чадсангүй
Өчигдөр Улаанбаатар Ховдын чиглэлд зорчигч тээвэрлэж хөөрсөн “Аэро Монголия” компанийн “Фоккер-100” онгоц нислэгээ үргэлжлүүлж чадалгүй Улаанбаатарт буцаж газардсан байна. Онгоцны зорчигчдын хэсэгт хүчитөрөгчийн маск унасан ажээ. Онгоцыг газардсаны дараа Иргэний Нисэхийн Ерөнхий газар болон Нислэг техникийн аюулгүй ажиллагааны албанаас шалтгалт хийгээд онгоцны өндрийн системийн гарах клап нь мөстсөнөөс бүрэн хаагдалгүй, хүчилтөрөгчийн маск унасан гэсэн дүгнэлт гаргажээ. Онгоцыг дулаан гражжад тавиагүйгээс мөстлөг үүссэн байна. Онгоц тавих дулаан гараж тус компанид байдаггүй юм байна. Онгоцийг хэвийн ажиллагаанд оруулж, нислэг үйлдэхэд бэлэн болсон гэсэн тайлбарыг өчигдөр орой тус компанийнхан хэлэв. (Ардын Эрх) “Төр ил тод байх ёстой” Нээлттэй Нийгэм форумаас Монголын төр, иргэний зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн дүгнэж, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх зорилгоор “Төрийн ил тод байдал: Нийгмийн баялагийн хуваарилалт” сэдэвт форумыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү форумд Монголын төр засаг, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөгчид оролцож, ардчилалын тулгуур зарчим болох ил тод байдлын талаар, мөн хуулийн ил тод байдлыг хангах хууль, эрх зүйн орчин, улсын төсөв, тендерийн үйл явц, Улаанбаатар хотын газар олголт, олборлох үйлдвэрийн ил тод байдал зэрэг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд ярилцжээ. (Өнөөдөр) |







