MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
12 сарын 7, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Thursday, 07 December 2006
ХЗХ-ын хэргийн ихэнх нь шийдвэрлэгдээгүй байна.

Нийгэмд цочрол өгч, олныг сэртхийлгэсэн ноцтой хэргүүдийн талаар өчигдөр Улсын Дээд шүүх мэдээлэл хийлээ. Нийт хорь шахам Хадгаламж Зээлийн хоршоодын хэргийн талаар мэдээлсэн. Хадгаламж Зээлийн хоршоодын хэрэг түрүүчээсээ шүүхээр орсоор яваа. Тухайлбал “Нью Болор Оргил” хоршооны хэрэг мөрдөн байцаалтад буцжээ. “Оюу Алт” хоршооны захирал Ж.Алтантуяа, Г.Болормаа, Р.Лхамсүрэн нар арван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. “Глоб Кредит”, “Жигүүр Инвест” болон “Бөөн Цагаан нуур” гэх мэтийн хоршоодын хэрэг шийдвэрлэгдээгүй мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа юм. Энэ мэт бусад хэргүүдийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийг энэ талаар зөв мэдээлж байхыг сэтгүүлчдээс хүссэн байна. (Өдрийн Сонин)

Оросууд Таван толгойн толгойн төлөө зөрчилдөж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарал Монгол их орд Тавантолгойн зүг байна. Тэр тусмаа хойд хөршийнхөн илүүтэй сонирхол хандуулж байгаа сурагтай. Саяхан Оросын гурван компани нэгдэж, консорциум байгуулан Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бусад компаниуд мөн консорциум албан ёсоор байгуулж байгаагаа зарласан. Харин Оросын удирдлагын зүгээс нилээд тактиктай арга хэмжээ авч байгаа тухай сүүлийн үед тус орны хэвлэлүүд бичиж эхэллээ. Монголын Таван толгойд хувийн компаниуд бус улсын мэдэлд байдаг компаниуд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж Кремль үзсэн гэнэ. Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой хувийн консерциумын хажуугаар улсынх нь зүтгэх болсон нь нилээд зөрчил үүсгэж байна гэж Оросын хэвлэлүүдээр бичиж байна. (Ардын Эрх)

Манай улс Хүний хөгжлөөр хоёр байр ухарчээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Дэлхийн хүний хөгжлийн илтгэлийг жил бүр эрхлэн гаргадаг. Эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшин гэсэн үндсэн гурван шалгуураар хүний хөгжлийг тодорхойлдог бөгөөд уг илтгэлийг ч дээрх шалгууруудыг үндэслэн боловсруулдаг. Энэ жилийн Дэлхийн хүний хөгжлийн илтгэл “Усны хомсдолын цаана эрх мэдэл, ядуурал ба даян дэлхий усны хямрал” сэдэвтэй. Монгол улс Хүний хөгжлөөр 177 орноос 116-д жагсжээ. Энэ нь өмнөх оноос хоёр байр ухарсан үзүүлэлт юм. Манайх Болив, Молдав улсуудын дараа орсон байна. Илтгэлд дурьдсан жендерийн чадварын хэмжүүрээр манай улс 75 орноос 65-рт эрэмбэлэгдсэн байна. (Зууны Мэдээ)