MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
12 сарын 6, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 06 December 2006
Татвараа төлөөгүй компаниудыг шүүхэд өгнө

“Алт олборлодог 130-аад компаниас 30 гаруй нь татвараа бүрэн төлөхгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа гэнэ. Зарим компаниуд үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэсэг хугацааны дараа хүчингүй болно гэсэн бодолтойгоор олборлосон алтаа банкинд тушаахгүй байгаа, харин зарим нэг нь Монголбанкинд алтаа тушаасан ч албан татвараа төлөхгүй байгаагаас ҮТЕГ эдгээр байгууллагуудыг шүүхэд өгөхөөр шийдээд байна. Нэр бүхий 27 компанийн борлуулсан 1,2 тонн алтны борлуулатын орлого 52,5 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд татвараас зайлсхийж буй компаниудад “Эрдэнэт алт”, ‘Гачуурт’, ‘Цагаан цахир гоулд’, ‘Золотой виктория’, ‘Эрэл’, ‘Газар холдинг’, ‘Улаан начин’ мөн ‘Алтан дорнод Монгол’ гэх мэт том компаниуд ч багтаж байна,” гэж ҮТЕГ-ын дарга Л. Зориг ярив. (Өдрийн Сонин)

‘Говь’-ийг хувьчлах тендер будлиантай болж байгаа уу?

12 сарын 4-ний өдөр ‘Тошисооке инвест’ банк болон ‘Эйч Эс секюритис‘ компанийн хамтарсан консорциум, ‘BLJ‘ корпораци, ’Мон Ит’ консорциум гэсэн гурван байгууллага ’Говь’ компанийг хувьчлах тендерт материалаа өглөө. Гэсэн хэдий ч ’Мон Ит’компаний материалыг ТӨХ хүлээж авсангүй. “’Мон Ит’ консорциумын төлөөлөгчид хариуцлагагүй байдлынхаа улмаас цагаасаа хоцорч ирсэн. Бид тендерт оролцож буй бүх байгууллагат цагтаа ирэх талаар анхааруулга өгсөн” гэж ТӨХ-ы мэргэжилтэн Б. Саранцэцэг ярьлаа. Харин ’Мон Ит’ консорциумынхан 17 цаг 58 минутад буюу цагаасаа 2 минутын өмнө ирсэн хэмээн мэдэгдэж байгаа юм байна. Энэ талаар Булигаар компанийн захирал Батдорж, “Энэ бол тендерийг будлиантуулах гэсэн хууль бус ажиллагаа. Тиймээс бид албан ёсоор ТӨХ-нд өргөдлөө гаргана” гэжээ. (Үнэн)

“Монголын төр бойкотыг хүлээж авахгүй”

Өнгөрсөн 7-р сард УИХ нэг тонн зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ 3000 ам.доллар, нэг унц алтны үнэ 500 ам.доллараас давбал, давсан үнэд 68 хувийн татвар ногдуулах хуулийг баталсан билээ. Үүний дараахан алтны комданиуд эсэргүүцлээ илэрхийлэхэд УИХ-ын дарга Монголын төр хэн нэгний дарамт шахалтаар баталсан хуулиа өөрчлөхгүй гэж хэлж байсан энэ үгээ саяхан дахин давтлаа. Учир нь Засгийн газар нэг унц алтны үнэ дэлхийн зах зээл дээр 650 ам. доллараас давсан тохиолдолд 68 хувийн татвар ногдуулах талаар төсөл боловсруулсан байна. Гэвч Ц. Нямдорж, “Хуулийг хэрэгжүүлэх талаар огт ажил хийгээгүй атлаа хэн нэгний шаардлагад автлаа” хэмээн Засгийн газрыг шүүмжлээд уг асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулахыг санал болгов. (Зууны Мэдээ)