MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Восток Нефть Газын Тогтвортой байдлын гэрээний талаар албаныхан мэдээлэл өгөхөөс цааргалав Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Tuesday, 05 December 2006
Монгол улсын Засгийн газрын ажилтнууд Оросын хөрөнгө оруулалттай Восток Нефть Газ компанитай 2005 оны 10-р сард гарын үсэг зурсан тогтвортой байдлын гэрээний талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж Засгийн газар болон тус компанийн албаны хүмүүс хэлэв.

Үйлдвэр, Худалдааны сайд Б.Жаргалсайхан, "Монгол улсын Засгийн газар Восток Нефть Газ компанитай түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Би хувьдаа энэ төслийг дэмжиж байгаа яагаад гэвэл энэ төсөлд Монгол улсад ашигтай төсөл; ажлын байрыг нэмэгдүүлнэ, Монголын ард түмэн энэ үйлдвэрээс илүү орлого олно, Монгол дах бинзений үнийг бууруулна энэ үйлдвэрлэлийг дагаад өөр олон бүтээгдхүүн үйлдвэрлэнэ гэх мэт ашигтай" гэж Даваа гарагт МонИнфод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

"Монголд хөрөнгө оруулалт орж ирж байна, энэ бол бидэнд сайн зүйл шүүдээ. Энэ үйлдвэр жилд 5 сая тонн хүртэлх түүхий нефть боловсруулах хүчин чадалтай байх юм," гэж тэрээр нэмж хэлэв.

Тус компанийн вэбсайт www.vostokneftegas.com дээр бичсэнээр "Тус Компанийн Монгол улсад эрхлэх анхан шатны бизнес бол хөрөнгө оруулалтын хоёр том хэмжээний төсөл байх бөгөөд тэдгээр нь - Монгол улсыг газаар хангах төсөл мөн хоёрдугаарт жил бүр хоёр сая тонн түүхий нефтийн чадавх бүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулах төсөл байна" гэжээ.

"Би энэ асуудлыг хариуцаж байгаа ч гэсэн Восток Нефть Газ компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээний талаар ямар нэг зүйл хэлж чадахгүй, Би одоо болтол ямар нэг мэдээлэл аваагүй байна," гэж ҮХЯ-ны Худалдаа, Эдийн засаг хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ц.Үлэмжбаяр хэлэв.

Мягмар гарагт Восток Нефть Газ компанийн зөвлөх хэлэхдээ захиралууд нь одоогоор гадаадад явж байгаа, долоо хоногийн дараа илүү мэдээлэл өгнө гэв.

Восток Нефть Газ компанийн захиралын зөвлөх Лхавгаа, "Бид илүү мэдээлэл өгөх боломжгүй, Тогтвортой байдлын гэрээ зэрэг төслийн асуудал Монгол улсын Ерөнхийлөгч Орос улсад хийж байгаа айлчлалын дараа илүү тодорхой болно, " гэж ярив.

Монгол улсын Засгийн газрын бусад ажилтнууд энэхүү гэрээний тухай мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Монгол улсын Сангийн сайд асан Д.Алтанхуяг "Сангийн сайд Ч.Улааны үед Восток Нефть Газ компани, Монгол улсын Засгийн газрын хооронд Тогтвортой байдлын гэрээг байгуулсан, тэгээд би сайд байхдаа гарын үсэг зурсан. Одоо надад тэр гэрээ байхгүй учраас би гэрээний талаар ямар нэг мэдээлэл өгч чадахгүй нь," гэж ярив.

Восток Нефть Газ компанийн вэбсайтад байсан мэдээлэлээр тус компани гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд нефтийн бүтээгдхүүний хамгийн том хэрэглэгч болох Улаанбаатар хотын орчимд болосвруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн, тус үйлдвэрийн газрын хэмжээ 162 га газар байх бөгөөд 120 га-д үйлдвэр баригдаж, 30 га-д ньтөмөр зам, 12 га-д нь ажиллагсадын оршин суух зориулалттай хэсэг баригдах тухай бичсэн байна.

Сангийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Сангийн сайд Н.Баяртсайхан Даваа болон Мягмар гарагт маш завгүй, тэгээд хэвлэл мэдээллийн хүнийг хүлээн авч ярилцаж чадахгүй гэж хэлэв.

"Өмнөх сайдын үед би энэ асуудлыг хариуцаж байсан, би гэрээний талаар мэднэ, гэвч одоо би өөр асуудал хариуцаж байгаа болохоор мэдээлэл өгөх эрх байхгүй," гэж Сангийн Яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат Мягмар гарагт ярьсан юм.

"Восток Нефть Газ компаниас оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг чамд хэлж чадахгүй, яагаад гэвэл энэ бизнесийн нууц," гэж Сайд Жаргалсайхан Даваа гарагт өгсөн ярилцлагын үеэр хэлж байсан.

 

 

 

 

 

Шинэчилсэн: ( Wednesday, 06 December 2006 )