MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Дампуурсан ХЗХ-ын хохирогчид ХЗДХЯ дээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Monday, 04 December 2006
dec4 004mi Дампуурсан Хадгаламж Зээлийн Хоршоодын хохирогчид Даваа гарагийн өглөөнөөс эхлэн Хууль зүй, Дотоод хэргийн Яамны байрны уулзалтын өрөөнд өлсгөлөнгөө үргэлжлүүлж эхлэв. Хохирогчид өлсгөлөнгийнхөө туршид уулзалтын өрөөнд байж, хоноглох бөгөөд тэд хохиролыг даруй барагдуулах арга замыг хайж байна.

Бүтээн байгуулалт, Хөгжлийн сан Хадгаламж, Зээлийн хоршооны хохирогч Х.Оюунцэцэг "Энд бид наймуулаа байна, бид хохиролыг маань барагдуулах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Бид Засгийн газарт шахалт үзүүлэхээр энд ирээд байна, ингэж л УИХ-ын чуулганаар бидний хохиролын талаар авч хэлэлцэхэд туслана," гэж ярив.

"Засгийн газрын ажлын хэсэг бодит дүгнэлт гаргахаасаа өнгөрсөн гэж бид үзэж байна, яагаад гэвэл хоршооны хамаатан саданд шилжүүлсэн, нуун дарагдуулсан эд хөрөнгийг тогтоогоогүй, хоршооны компьютерийн хард дискнээс том зээлдэгчдийн мэдээлэлийг устгасан, хоршоодоос мөнгө угаасан хүмүүсийг олж тогтоогүй билээ," гэж тэрээр нэмж хэлэв.

Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид эмнэлгээс гарсныхаа дараа шууд тус яаман дээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа юм. Тэд 21-25 хоногийн турш эмнэлгийн албадан эмчилгээнд хамрагдсан билээ.

Тэд яаман дээр өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээсээ өмнө Ерөнхий сайд М.Энхболд болон УИХ-ын дарга Ц.Нямдорж нарт шаардах бичгийг хүргүүлжээ.

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Ахлах Мөрдөн байцаагч бөгөөд ажлын хэсгийн ахлагч Г.Алтансүх, "Тус ажлын хэсэг байгуулагдсанаас эхлэн хохирогчидыг бидэнтэй ойр дотно хамтран ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцолж хэлсээр байсан," гэж МонИнфод ярив.

dec4 006mi Төрийн өндөрлөгүүдэд явуулсан мэдэгдэлд Төрөөс хохирогчдын хохиролыг барагдуулах үүрэгтэй гэдгийг шаардсан юм.

"Та Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохиролыг барагдуулах үүрэгтэй, гарах шийдвэрт нөлөө үзүүлэх ёстой," гэж хохирогчдын Даваа гарагийн өглөө УИХ-ын дарга болон Монгол улсын Ерөнхий сайдад явуулсан шаардах бичигт дурьдсан байна.

"Хэрэв дампуурсан хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын төлөөлөл болон хөндлөнгийн шинжээчид энэ ажлын хэсэгт орж ажилласан бол хамаагүй илүү, ач холбогдолтой байх байсан," гэж Оюунцэцэг хэлэв.

Гэсэн хэдий ч Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж энэ оны 6-р сараас эхлэн ажилласан юм. Хохирогчдын үзэж байгаагаар, нийт 22 дампуурсан хадгаламж, зээлийн хоршоодын 9,000 гаруй хохирогчид байгаа бөгөөд $55.6 сая ам.долларын хохирол учирсан гэж байгаа.

Г.Алтансүх хэлэхдээ, "Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад дампуурсан хадгаламж, зээлийн хоршоодын эд хөрөнгө бүрийг битүүмжлээд, бүхий л шаардлагатай материалыг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн," гэв.

Тэрээр мөн "Шүүх ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн шийдвэрээ гаргана. Хохирогчдын хохиролыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах дуудлага худалдаа явуулах уу үгүй юу гэдэг нь шүүхийн шийдэх асуудал. Одоо хардалт, сэрдэлт эсвэл хувийн үзэл бодол дээр үндэслэгдсэн аливаа санал, гомдол хүлээж авах боломжгүй шүү дээ," гэж нэмж хэлэв.

Тус ажлын хэсгийн болоод Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Дүгэржав зөвхөн хадгаламж, зээлийн хоршоодын шинэ тусдаа хуулийг боловсруулж, их хурлын чуулганд оруулж хэлэлцүүлэхээр болж байгаа тухай ярьсан юм.