MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
12 сарын 4, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Monday, 04 December 2006
Хохирогчид яамны байранд өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр болжээ

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид өнөөдрөөс Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр болжээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7-р төвд “өлсч” буй хоёр иргэн дээр бусад хохирогчдоос нэмэгдэж нийт арваад хүн яаман дээр очих гэнэ. Хохирогчдын нэг дүүргийн эмнэлэгт өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан Х.Оюунцэцэгийн ярьснаар бол Ерөнхий сайд М.Энхболд, ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан нар өнгөрсөн сарын 17-нд өлсгөлөн зарлаж байсан хохирогчдыг хүлээн авч уулзаж, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжүүлэхдээ хохиролынх нь тал хувийг барагдуулж өгнө гэж амласан аж. Гэвч өнөөг хүртэл амлалтаа биелүүлээгүй гэнэ. (Өдрийн Сонин)

“Сумдыг нэгтгэх нь зүйтэй”

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл” сэдвээр таван аймгийн 10 сумаас нийт 85 төлөөлөгч төрийн ордонд хоёр өдрийн турш ярилцаад зарим сумдыг нэгтгэж, нэгжийн шинэчлэл хийх тал дээр санал нэгдлээ. Баянхонгор аймгийн төвийг Баян-Овоо сумтай, Булган аймгийн төвийг Отгон сумтай, Төв аймгийн төв Зуунмод сумыг Сэргэлэн сумтай, Дорнод аймгийн Баянтүмэн сумыг Хэрлэн сумтай, Хэнтий аймгийн Баянхутаг сумыг Хэрлэн сумтай нэгтгэх нь зүйтэй хэмээн төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан юм. “Засгийн газар эхний ээлжинд аймгийн төвтэйгөө ойр сумдыг сонгосон. Илүү олон жилийн түүхтэй сумын нэр нь хадгалагдах болно” гэж УИХ-ын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С. Батболд ярьлаа. (Ардын Эрх)

Шатахууны үнэ хямдарлаа

Ерөнхий сайд М. Энхболд БНХАУ-д айлчлах үедээ “Петровис”, “Магнай  Трейд”, “Сод Монгол” зэрэг компаний удирдлагуудын хамт тус улсын Газрын Тосны Үндэсний Корпорацитай шатахуун нийлүүлэх талаар гэрээ байгуулж, харилцан тохиролцоод ирсний дүнд шатахууны үнэ буурч, 30-80 төгрөгөөр хямдарлаа. ОХУ-аас энэ сард авах шатахууны үнийг буулгаж чадсаны зэрэгцээ Хятадаас авах шатахууны тонн тутамд 100 ам.доллар хэмнэж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 22 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд Хятадаас авах шатахууны түрүүч ирж байгаа юм байна. (Өнөөдрийн Монгол)