| УИХ-аар 2007 оны төсөв батлагдлаа |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Friday, 01 December 2006 | |
|
Өчигдөр орой болсон УИХ-ын чуулганаар 2007 оны Төсвийн тухай хуулийг дөрвөн цаг хуралдсаны эцэст 22.05 минутад баталлаа. УИХ-ын Төсвийн Байнгын хорооны ажилтнуудын хэлж байгаагаар "Улсын Их Хурлын гишүүд төсвийн хуулийг 100 хувийн саналаар дэмжиж баталсан. Нийт УИХ-ын 76 гишүүний 54 нь хуралдаанд байлцаж, санал хураалтад оролцсон" гэв.
Тус хуулийн 10 дах зүйлд Монгол улсыг Хөгжүүлэх сан зэрэг сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг багтаасан байгаа бөгөөд 104,6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд, 164,7 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, их засвар, барилгын ажилд төсөвлөгдсөн байна. Өдөр тутмын Сонинуудын Холбоо, Ардчилсан нам болон Иргэдийн хөдөлгөөнүүдээс УИХ-ны гишүүний сонгуулийн тойрог тус бүрт баталсан 250 сая төгрөгийг эсэргүүцэж байсан ч төсөв эцсийн хэлэлцүүлгээрээ өчигдөр ийнхүү нэгдсэн хуралдаанаар батлагдлаа. 2007 оны төсөвт төвлөрөх төсвийн орлогын хамгийн доод хэмжээг 1 триллион 293 тэрбум 327 мянган төгрөг байхаар харин төсвийн зарлагын хамгийн дээд хэмжээг 1 триллион 420 тэрбум 319 сая төгрөгөөр баталсан юм. УИХ- дах Ардчилсан намын гишүүн Б.Батбаяр хүүхдийн мөнгө энэхүү хуульд тусгагдсан эсэх талаар асуулт тавьж байсан бол Сангийн сайд болон тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал "үүнийг багцад тусгасан байгаа" гэж хэлж байсан боловч Төсвийн байнгын хороо болон Төсвийн ажлын хэсгийг дахин хуралдуулж үүнийг тодорхой болгуулахаар хуралдааныг завсарлахыг шийдвэрлэсэн юм. Төсвийн тухай хуулийн дөрөв дах хэлэлцүүлэг Пүрэв гарагийн үдээс хойш 3 цагт эхэлсэн боловч АН-ын зөвлөлийн хүсэлтээр 18 цаг хүртэл хойшлогдсон. Гэсэн хэдий ч эцэст нь 12-р сарын 1-нээс өмнө УИХ-ын нэгдсэн чуулганаараа 2007 оны төсвийн хуулийг батлав. 2007 оны төсвийн хуульд төсвийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, барилга байгууламж болон их засвартай холбоотой төлөвлөгдсөн үйл ажиллагааны жагсаалтыг багтаасан аж.
|







