| 12 сарын 1, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Friday, 01 December 2006 | |
|
Стратегийн ач холбогдолтой
ордуудын жагсаалт
Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлд хамааруулж хэлэлцсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын жагсаалтыг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт 7 орд газар нэмэгдэж нийтдээ 49 нэр уг жагсаалтад багтжээ. Эдгээрээс улс орны эдийн загсийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц томоохон ордод Оюу толгой, Таван толгой, Төмөртэй, бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц ордод Гацуурт, Цагаан суварга, Шивээ Овоо, Нарийн сухайт зэрэг ордууд багтаж байгаа юм байна. Эдгээр ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулснаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн ордын хувьд төрийн оролцоо 50 хүртэл, төсвийн бус ордод 34 хүртэл хувь байх юм. (Зууны Мэдээ) АН-ын дарга 250 саь төгрөгийн талаар тодруулга хүслээ АН-ын дарга Ц. Элбэгдорж УИХ-ын дарга Ц. Нямдоржтой өчигдөр уулзаж тодруулга хүсчээ. Уг хүсэлтэд “УИХ-ын гишүүдэд 250 сая төгрөгийг хуваарилах тухай санал 2007 оны төсвийн хуульд хэрхэн тусч байгаа тухай Танаас тодруулга авахыг хүсч байна. АН-ын гүйцэтгэх зөвлөл өргөтгөсөн хурлаараа хэлэлцэж УИХ-ын сонгуулийн төсвөөс тойргуудад мөнгө хуваарилах нь буруу гэж үзээд энэ талаараа төсвийн сүүлийн шатны хэлэлцүүлгээр ярьж байсан. 250 сая төгрөгийн санал өөрчлөгдөж төсөв захиран зарцуулагчдын багцад хуваарилагдаж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Дээрх асуудлыг УИХ хэрхэн шийдвэрлэж байгаа талаар таныг олон нийт, иргэд сонгогчдод нэг мөр ойлголт өгөхийг хүсье. Мөн асуудлаар Таныг АН-д тодорхой тодруулга өгнө гэдэг итгэж байна” гэсэн байна. (Зууны Мэдээ) Шивээ-Овоогийн лицензийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсчээ Ерөнхий сайд М.Энхболдын хийсэн айлчлалын үеэр Монголоос цахилгаан импортлох талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ярилцсан байгаа. ТЭХЯамнаас Шивээ-Овоогийн уурхайг түшиглүүлэн “Нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулж Хятад цахилгаан экспортлох” төслийн чиглэлээр Хятадын “Улсын цахилгаан сүлжээ” компанитай хамтран ажиллаж байгаа. Тус уурхайн өнөөгийн удирдлага 35 мянган га газарт лиценз авах байснаас 91 га-д 16 сая тонн нүүрс олобрлох зөвшөөрөл авчээ. Бусад талбайд нүүрс олборлох эрхийг өөр компани авчээ. Төсөл хэрэгжүүлэгч компани энэ зөрчлийг хурдан шийдвэрлэхийг сайдаас хүссэн байна. (Өнөөдөр)
|
|
| Шинэчилсэн: ( Friday, 01 December 2006 ) |







