| Өдөр Тутмын Сонинуудын Холбоо төсвийн саналыг эсэргүүцэж байна |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Thursday, 30 November 2006 | |
Улаанбаатар хотод байдаг өдөр тутам хэвлэгдэн гардаг гол гол сонингуудын Пүрэв гарагийн дугаарын
хоёрдугаар нүүрт Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо УИХ-ын гишүүн бүрт 250
сая төгрөгийн (214,776 ам.доллар) төсвийн саналыг баталсан явдлын эсрэг буюу иргэний
хөдөлгөөнүүд болон улс төрийн намуудтай ижил байр суурьтай байгаа тухай
мэдэгдэл хэвлэгдсэн байна.
“Энэ бол АВИЛГАЧДЫН бус АРДЧИЛСАН парламентын үйл ажиллагааг сурталчлахад зориулсан талбай. 250,000,000 төгрөгийн авлигыг эсэргүүцэж байна” гэж уг мэдэгдэлд бичжээ. Өдөр тутмын сонины холбооны төлөөлөгчид УИХ-ын гишүүд тухайн мөнгийг зарцуулах ёстой зүйлсдээ зарцуулахгүй хэмээн үзэж байгаа юм байна. “Сонгуулийн тойрог тус бүрт зориулагдах ёстой энэ мөнгийг УИХ-ын гишүүд 2008 оны сонгуульд л зориулан зарцуулна шүү дээ… Бид үүнийг авилгалын хамгийн том хэлбэр хэмээн үзэж байгаа” гэж Өдрийн Сонины улс төрийн салбарын хянан тохиолдуулагч Б. Энхболд мэдээллээ. Мөн тэрээр “Сэтгүүлчид, сонин хэвлэлүүд чинь төр болоод уншигч хоёрын хоорондох гүүр гэдэг утгаар бид энэхүү мэдэгдлийг ардчилсан парламентын тухай мэдээлэх үүднээс гаргасан юм” гэж хэлэв. 11 сарын 21-нд МАХН-ын санаачилсан төсвийн энэхүү саналыг урьдчилан хэлэлцсэнээс хойш Ардчилсан нам, Ард түмний нам, Үндэсний Соёмбо хөдөлгөөн, Монголын үндэсний фронт, мөн дээрээс нь Монголын Өдөр тутмын Сонингуудын холбоо ийнхүү эсэргүүцлээ илэрхийлээд байгаа билээ. “Бид УИХ-ын гишүүдийг энэ 250 сая төгрөгийн талаар эрс буруутгаж байгаа. УИХ төсвийг хэрхэн зарцуулах тал дээр эрх мэдэлтэй байх ёсгүй. Харин энэ шийдвэрийг зөвхөн хууль батлах ёстой байдаг нь УИХ-ын үүрэгтэй харшилдаж байгаа юм” гэж АН-ын Олон нийттэй харилцах албаны дарга А. Баатархуяг Пүрэв гарагт МонИнфод ярив. “Хэрэв УИХ-ын гишүүд 250 сая төгрөгийг авчих юм бол улсын бүхий л төсвийг харж чадахгүй болно. Энэ бол авилгал гэдэг нь илэрхий. УИХ-ын гишүүд төрийн үйл ажиллагааг хянах гэж оролдож байна” гэж тэр нэмж хэлэв. Хэрэв Пүрэв гарагийн орой болох төсвийн хэлэлцүүлгээр энэ асуудалд санал хураахаар болвол эсэргүүцэж буй хүмүүс ямар ч аргагүй болох юм. МАХН-ын албаны хүний мэдэгдэж байгаагаар дээрх төсвийн саналыг гаргасан УИХ-д 39 суудал бүхий тус нам одоо ч энэ саналыг дэмжсэн хэвээр байгаа гэнэ. “Энэ төсвийг бид орон нутагт зориулсан хөрөнгө оруулалт гэсэн үүднээс нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд энэ мөнгийг өөрсөддөө авах гэсэн юм биш шүү дээ” гэж УИХ дахь МАХН-ын зөвлөлийн дарга Д. Идэвхтэн МонИнфод Пүрэв гарагт ярив. УИХ-ын гишүүдэд өгөх мөнгөний талаар 11 сарын 21-ний төсвийн хэлэлцүүлэг дээр санал хураалт явуулж баталсан боловч дахин хуралдаанаар төсвийг эцэслэн батлах юм. Хуулийн дагуу ирэх жилийн төсөв нь тухайн жилийнхээ 12 сарын 1 гэхэд батлагдсан байх ёстой юм. |




Улаанбаатар хотод байдаг 


