| 11 сарын 30, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Thursday, 30 November 2006 | |
|
2007 он: ‘Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил’
Хаан банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан зээл болон санхүүгийг бусад үйлчилгээг үзүүлэх замаар тэднийг дэмжинэ гэлээ. “Бид сүүлийн жилүүдэд Монголын бусад банкнаас илүү олон тооны зээлийг бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Тэд бол ажлын байр бий болгох, эдийн засгийг хөгжүүлэхэп асар их нөлөө үзүүлэх чадавхитай” гэж Ж. Питер Морроу ярьлаа. Тэд үйлчилгээгээ илүү үр дүнтэй байлгахын тулд Хаан банкны Инкубаторыг байгуулсан ба энэ газар нь бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, тэдэнд зориулж хурал семинар зэргийг жилийн турш явуулах юм байна. (Зууны Мэдээ) Хүйтний эрч чангарна Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 12 сарын 1-нд зүүн зүгийн зарим нутгаар, маргааш өдөр нь баруун зүгийн хойд хэсгээр цас орж, шуурах төлөвтэй байгааг анхаарууллаа. Иймд малчид, ард иргэд өвлийн бэлтгэлээ базааж, сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав нутгаар шөнөдөө 31-36, өдөртөө 10-24 градус хүрч хүйтрэх аж. Алтайн өвөр говь болон говийн нутгуудаар шөнөдөө 17-22, өдөртөө 5-10 градус хүрнэ. Харин ирэх сарын хоёрны өдрөөс нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөв ажиглагдаж буй гэнэ. (Ардын Эрх) |







