| УИХ-ын гишүүнийн ёс зүйн дүрмийг УИХ-аар хэлэлцэнэ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Wednesday, 29 November 2006 | |
|
УИХ-ын
Тамгын газрын ажилтнууд хэлэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны
хуралдаанаар УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг батлах УИХ-ын тогтоолын төслийг
хэлэлцэх ёстой байсан боловч үдээс хойш бүхэлдээ 2007 оны төсвийн талаар
хэлэлцсэн учраас үүнийг хойшлуулсан гэв. УИХ-ын гишүүдийн ашиг сонирхолын
зөрчил дээр голчлон төвлөрсөн энэхүү дүрмийн төслийг эхний байдлаар
боловсруулсан байгаа гэв.
Байнгын хороодын хуралдааны хуваариар УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт явуулах аж. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд, “Улсын Их хурлын гишүүнийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн, Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд чиглэгдэнэ,” гэж заажээ. УИХ-ын тамгын газрын хуулийн хэлтсийн ажилтнууд хэлэхдээ энэ асуудлыг 2002 оноос хойш хэлэлцэж байгаа, УИХ-ын чуулганаар одоо анхны хэлэлцүүлэг явагдана гэв. Төрийн байгуулалтын байнгын хороон дор УИХ-ын найман гишүүн: Д.Арвин, С.Баярцогт, Д.Туяа, А.Цанжид, Ж.Гүррагчаа, Д.Одхүү, Ч.Содномцэрэн болон С.Ламбаа нараас бүрдсэн Ёс зүйн дэд хороо байгуулагдсан байдаг аж. Тус дүрмийн төсөл гишүүний баримтлавал зохих таван ёс зүйн зохицуулалтыг багтаажээ. УИХ-ын гишүүн өөрийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний хамгийн гол зүйлүүд нь ашиг сонирхолын зөрчлийн талаарх зарчмыг гишүүн дагаж мөрдөх ёстой, утас, гар утас, машин, факс, интернэт зэрэг төрийн эд хөрөнгийг зөвхөн өөрийн албан хэрэгцээнд ашиглах мөн гэр бүл, төрөл садангийн хүнийг өөрийн шууд удирдлагын дор авч ажиллуулахгүй байх зэрэг ёс зүйн хэм хэмжээг багтаажээ. Уг төсөлд мөн УИХ-ын гишүүд нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллагыг удирдах албан тушаалд ажиллах эсвэл удирдах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно гэж заажээ. Мөн гишүүний орлогын мэдүүлэг олон нийттэй байна гэж заасан байна. Хуулиас гадуур олсон орлого, мөнгө, бэлэг эсвэл шагнал авахыг хориглосон бөгөөд гишүүн бэлэг дурсгалын зүйлс авахдаа УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль болон Авилгалын эсрэг хуульд заасан журмыг баримтална гэсэн байна. “Тус дэд хорооны А.Цанжид гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тус дүрмийн төслийг боловсруулсан, одоо байнгын хороогоор хэлэлцэхээр шийдвэрлээд байна,” гэж УИХ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн, тус ажлын хэсгийн зөвлөх Н.Насанжаргал ярив. “Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн биелэлтэд хяналт тавьж ажиллана,” гэж Ёс зүйн дүрмийн төсөлд заасан байна. |







