| Өмгөөлөгч нар авилгалын хэргийг буруу шүүсэн гэж үзэж байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Wednesday, 29 November 2006 | |
|
Улсын
Гаалийн Ерөнхий Газрын дарга асан Х. Баатар болон бусад 10 ялтны хэргийн талаар
анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг Давж Заалдах Шатны Шүүх дахин авч
хэлэлцлээ гэж албаны хүмүүс Лхагва гарагт мэдээллээ.
“Бид анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг давж заалдах хүсэлтээ өнөөдөр гаргаж, маргааш Дээд Шүүхэд өгнө” гэж Баатарын өмгөөлөгч нар шүүх танхимын гадаа мэдэгдэв. Баатарын өмгөөлөгч Г. Оюунчимэг, “Өнөөдрийн шийдвэрийг Давж Заалдах Шатны Шүүхээс хүлээн авсны дараагийн шат нь Дээд Шүүх байх болно” гэж ярьлаа. “Мэдээж өмгөөлөгч нар шүүхийн гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун биш байгаа учраас бид Баатартай холбоотой нотлох баримтыг нэхэмжилсэн. Одоо байгаа нотлох баримтууд нь анхан шатны шүүхээр тогтоогдсон ялд хангалтгүй гэж үзэж байгаа.” Давж заалдах шатны Шүүхээс ГЕГ 4,37 тэрбум төгрөгийг иргэний журмаар хэрэгтнүүдээс нэхэмжилж болно гэсэн нэмэлт шийдвэрийг гаргасан байна. Батбулгын өмгөөлөгч Э. Ганбат хэлэхдээ, “Давж заалдах шатны Шүүхийн гаргасан шийдвэрийг хянахын тулд бид Дээд Шүүхэд хандана гэж бодож байгаа. Батбулга их хэмжээний хаягдал төмөр гаргасан талаар тодорхой нотлох баримт байхгүй байхад шүүх түүнийг буруутай хэмээн тогтоосон” гэлээ. Мөн тэрээр, “Ямар ч нотлох баримтгүй байхад нэг тонн хаягдал төмөр татвар төлөлгүйгээр гадагш гаргасан хэмээн буруутгагдаж буй Батбулгат оноосон ял нь ямар ч үндэслэлгүй гэж би үзэж байгаа” гэж ярьсан юм. Нийслэлийн шүүх ГЕГ-ын дарга асан Х. Баатарт хээл хахууль авсан, албан тушаалаа буруугаар ашигласан хэргээр найман жил, Даваажавт долоон жил, Өвгөнхүүд хоёр жил, О. Эрдэнэбатад 5,6 жил, мөн М. Наран 5,9 жил шоронд хоригдох ял оноосон. Б. Мандахнар, Ч. Цэдэвмаа, Б. Баттулга ба М. Өлзийсайхан нар албан тушаалаа буруу ашигласан тул тус бүрт нь 5,1 жил хоригдох ял оноосон билээ. Гэвч Наран, Мандахнар, Өлзийсайхан нарын гурван эмэгтэйг насанд хүрээгүй хүүхэдтэй ба жирэмсэн зэрэг хүндэтгэх шалтгаанаар 3 жилийн ялыг хассан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Баатарыг гаалийн татвараас 81 сая төргөгийг авч хувьдаа ашигласан, Б. Даваажавтай хамтарч их хэмжээний төмрийн хаягдлыг Хятад руу гаалийн татваргүйгээр гаргаж, Б. Өвгөнхүүгээс 3.3 сая төгрөгийн хахууль ба Өмнөговь аймгийн улсын гаалийн хорооны байцаагч Д. Батболдод орон нутгийн гаалийн дэд даргын суудлыг өгөхийн тулд 4000 ам. долларын хахууль авч, ГЕГ-ын гаалийн байцаагч С. Банзрагчийг албан тушаалд нь үлдээхийн тулд түүнээс 2 сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр буруутгасан билээ. |
|
| Шинэчилсэн: ( Thursday, 30 November 2006 ) |







