MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Нарны зайн үүсгүүр нийлүүлэх тендер дахин зарлагдлаа Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Wednesday, 29 November 2006
Түлш эрчим хүчний яамнаас 50 вт-ын 21,500 ширхэг нарны зайн цахилгаан үүсгүүр нийлүүлэх олон улсын тендерийг 12 сарын 12 хүртэл нийт 15 хоногийн хугацаатай дахин зарлаад байна. Яамны холбогдох албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар, өмнөх тендерт оролцсон компаниудын санал болгосон үнэ нь Засгийн газраас баталсан 8 тэрбум төгрөгийн төсвөөс хэтэрсэн учраас цуцлагдаж, тендер дахин зарлагдах болжээ.

Өмнөх тендерт оролцсон компаниуд харьцангуй өндөр үнэ санал болгож байсан учраас энэ удаад 50,000 биш 21,500 ширхэг нарны зай худалдан авахаар болсон байна. Нэг ёсондоо өндөр үнэ дагадаг чанарыг чухалчилсан аж.

Гэтэл тендер дахин зарлах болсонтой холбогдуулан өмнөх тендерт хамгийн бага үнийн санал хэлсэн гэх СолонгосынЛ-Систеккомпаний төлөөлөгчид өчигдөрхөн хэвлэлийнхэнд гомдолтой байгаагаа дахин илэрхийлсэн юм.

Тендерийн хугацаа анхнаасаа сунжирч аль нэг талд үйлчилж эхэлсэн. Энэ бүхэнд Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбаттай шууд холбоотой. Сайд УИХ чуулган дээр дахин тендер зарлан нэг үүсгүүрийг 320 ам.доллараар авах боломжтой гэж мэдэгдсэн ньтөсөв хэтэрсэнгэдэг үндэслэлтэй огт авцалдахгүй байнагэжЛ-Систеккомпанийн зөвлөх Ди.Жей.Робертс ярьж байлаа.

Түүний ярьж байгаагаар, Сайдын гарт хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Тэр эрх мэдлээ ашиглан хэвлэл мэдээлэлд тус компаний нийлүүлэх гэж буй бүтээгдэхүүн нь чанаргүй, зөвхөн агуулахаа чөлөөлөх үүднээс ийнхүү бараагаа шахахгэж байгаа хэмээн мэдээлжээ. Гэтэл тус компанийн зөвлөх ньЛ-Систеккомпани дэлхийд нэр хүндтэй, өөрийн бүтгээдхүүнээрээ олонд танигдсан, мөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ нотолж чадна гэж байсан. Мөн энэ тендерт ашиг хайж оролцоогүй гэдгээ ч албан ёсоор мэдэгдсэн юм.

Нэгэнтээ өмнөх битүүмжлэгдсэн тендерт оролцоод бүх зүйл илэрхий болж нууц задарсан учраас энэ удаагийнхад манай компаний зүгээс оролцох боломжгүй болж байгаа юм. Тиймээс бид холбогдох хуулийн байгууллагад хандаж гомдолоо барагдуулнагэж компанийн Монгол талын төлөөлөгч Д.Жаргалсайхан хэлэв.

Яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Д.Энхтөрийн хэлсэнчлэн тендерийн асуудалд Сайд Б.Эрдэнэбатын оролцоо байхгүй бөгөөд УИХ-ын чуулган дээр хэлсэн гишүүдийн ямар ч үг, өгүүлбэр баримт, нотолгоо болох үндэслэл болдоггүй юм байна.

Шинэчилсэн: ( Wednesday, 29 November 2006 )