MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 29, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 29 November 2006
МИАТ-ын онгоц барьцаалагдсан уу?

Өчигдөр Даланзадгад-УБ чиглэлийн онгоцыг барьцаалсан гэх мэдээ олон хүнийг сандаргалаа. Үүнийг урьдчилан сануулаагүй сургуулилт байсан гэж албан ёсоор тайлбарласан ч тус онгоцны зорчигчид уг сургуулилтад “өртөн”, сэтгэл санаагаар хямарч, бүр нэгэн эмэгтэй шарх сорив авсандаа гомдоллож байгаа юм байна. “Онгоцонд 40-өөд зорчигч сууж явсан. Нэлээд урд талд сууж байсан 4 залуу нислэгийн туршид архи ууж байсныг хүмүүс харсан” гэж нэгэн зорчигч ярьсан ба Өмнөговь аймгаас сонгогдсон 3 гишүүн ч энэ талаар санал шүүмжлэлээ хэлээд авлаа. Ц. Баярсайхан гишүүн энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавихаар зэхэж байна гэсэн бол, Б. Мөнхтуяа гишүүн хэлэхдээ яг хаанаас зохион байгуулсан гэдэг нь одоо ч тодорхой бус байна, хэрэв үнэхээр сургуулилт байсан бол олон нийтэд мэдэгдэх учиртай гэж ярьлаа. Харин гурав дахь гишүүн Д. Бат-Эрдэнэ “Энэ бол халдлагаас хамгаалах сургуулилт биш, харин ч террорист үйл ажиллагаа хэрхэн явуулах туршилт болсон” гэж үзэж байна. Харин М. Энхболдын хэвлэлийн төлөөлөгч Ц. Онон хэлэхдээ ЗТАЖ-ын Сайд Цэнгэл энэ талаар ТЕГ-ын ээлжит арга хэмжээний нэг байсан гэж мэдэгдсэн, жирийн иргэд энэ сорилтод өртсөн нь ташаа мэдээлэл гэжээ. (Ардын Эрх) See also http://www.terrycom.net/blog/ the website of Eagle TV's Managing Director

Хятадад өргүй болж магадгүй

Ерөнхий Сайд М.Энхболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар энэ сарын 22-27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Монголын талаас хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн Хятадын талаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн аж. БНХАУ-д төлөх ёстой 28,3 сая шилжих рублийн болон 5,6 сая швейцар франкийн өрийг манай сайдын хүссэнээр хүчингүй болгох тал дээр хятадын тал нухацтай судлан үзэхээ илэрхийлсэн байна. (Зууны Мэдээ)