MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Засгийн газар орон нутагт илүү их мэдээллийг хүргэхийг эрмэлзэж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 28 November 2006
Уланбаатар хоттой хамгийн бага холбоотой байдаг гэгддэг Монгол Улсын баруун хязгаар дахь маш олон өрхүүд өнөөг хүртэл телевизийн ганцхан сувгийг хүлээн авч үзэх боломжтой байсан бол Засгийн газраас явуулж буй төслийн хүрээнд тун удахгүй нийслэл хотоос дамжуулдаг дөрвөн өөр сувгийг үздэг болох нь.

“’Орон нутгийг Мэдээлэлжүүлэх’ төслийг Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар хэрэгжүүлж байгаа, тэд ажлаа 11 сарын 27-ны өнөөдрөөс эхэлж байгаа” гэж Даваа гарагийн хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Тэрээр, “Хөдөө, орон нутагт телевизийн нэвтрүүлгийн олон сувгийг хүлээн авч, нэвтрүүлэх станцын тоног төхөөрөмжийг энэ сардаа багтаан Баян-Өлгий аймгийн 14 сум, Увс аймгийн бүх 31 сумд суурилуулахаар төлөвлөсөн байгаа. Ингэснээр орон нутгийн иргэд маань зурагтны антеныхаа чадвараас үл хамааран UBS, TV5, TV9 болон MN25 гэсэн 4 сувгийн нэвтрүүлгийг үзэх боломжтой болох юм” гэж ярьлаа.

dz56smallЗасгийн газар уг төслийг өнгөрсөн 2-р сард баталж, энэ төслийг хэрэгжүүлэх үүргийг Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газарт (МХТГ) хүлээлгэжээ.

МХХТГ-ын радио, телевиз, харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Ж.Зоригтбаатар хэлэхдээ, “2 сарын 13-нд гаргасан шийдвэрийнхээ дагуу Засгийн газар 2,1 тэрбум төгрөгийг уг төсөлд зарцуулна” гэж ярив.

“Өмнө нь сансарын хиймэл дагуулаар дамжуулан аналог системийн ганцхан сувгийг манай улс жил бүр 1,0 сая ам.доллар төлж хүлээн авч байсан юм. Хэдийгээр орон даяар дөрвөн сувгийг хүлээн авдаг болсон ч гэсэн сансарын хиймэл дагуулаас дохио дүрс хүлээн авч айлын антеннд дамжуулдаг төхөөрөмж нь хуучирсан болохоор зарим нутгийн айлууд хүссэн сувгаа үзэж чаддаггүй” гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.

“Манай энд зөвхөн үндэсний телевиз л гардаг. Хүмүүст кабелийн телевиз үзэх гэж сар бүр 2500 төгрөг төлөх боломж тэр болгон байхгүй шүү дээ” гэж Баян-Өлгий аймгийн оршин суугч Ө.Домишк МонИнфод ярив.

‘Цахим Монгол’ хэмээх Засгийн газрын хөтөбөрийн нэг гол зорилго нь МХХТГ-ыг нийгмийн бүхий л салбарт өргөн хэрэглээ болгох, бүх нийтийг мэдээлэлжүүлэх явдал юм байна.

Зоригтбаатар мөн, “Бид дээрх тоног төхөөрөмжийг Монгол улсын бүх сумд аль болох ойрыэ хугацаанд тавихаар зорьж байгаа. Манайхаас зарласан тендерт Сансар Кабелийн Телевиз шалгарч уг ажлыг гүйцэтгэхээр болсон” гэж ярив.

МХХТГ болон Монгол улсын Засгийн газар хамтран хөдөө орон нутгийг мэдээлэлжүүлэх бодлогыг явуулж байгаа ажээ.

“Бид үнэ төлбөргүйгээр Монгол сувгуудаа үздэг болох гэж байгаа нь сайхан хэрэг” гэж Домишк ярьлаа.

Шинэчилсэн: ( Tuesday, 28 November 2006 )