| 11 сарын 28, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Tuesday, 28 November 2006 | |
|
Нийгмийн асуудалд анхаарсан үндсэн чиглэл боллоо
Монгол улсын эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногт баталлаа. Баруун бүсийн Дөргөн, Тайширын усан цахилгаан станцууд ашиглалтад орохын зэрэгцээ Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх зэрэг ажил үндсэн чиглэлд тусгалаа олжээ. Үндсэн чиглэлд нийгмийн чанартай авч хэрэгжүүлэх олно арга хэмжээ тусгагдсан. Улсыг хөгжүүлэх сангаас 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгож байгаа 3000 төгрөг дээр нэмээд жилд нэг удаа 100 мянган төгрөг олгох мөн Үдийн цай хөтөлбөрт 1-4-р ангийн бүх хүүхдийг хамруулах, төсвийн байгууллагад ажиллагсадын цалин 20 хувь, тэтгэвэр тэтгэмж 15 хувь, хөдөлмөрийн хөлсний хэмжээ 1,3-1,5 дахин нэмэгдүүлэхээр зорьжээ. (Өнөөдрийн Сонин) Авлигын хэргээр яллагдсан гаалийнхнийг маргааш шүүнэ Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоон ял сонссон Гаалийн Ерөнхий газрны дарга асан Х.Баатар нарыг шүүх давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн шүүхэд болох гэж байна. Шүүх хуралдаанд Х.Баатараас гадна Бичигтийн боомтын дарга Б.Даваажав, УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, гаалийн ажилтан О.Эрдэнэбат, Б.Мандахнарын анхан шатны шүүхээс ял сонссон арван хүн нэхэмжлэгчээр оролцох аж. Тэднийг эрүүгийн хуулийн хахууль өгсөн, авсан, улсын хилээр нэвтрүүлэхсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг найман зүйл ангиар шүүх юм. Улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын прокурор Ё.Сагсай, Т. Жадамба нар оролцох өчигдөр гарчээ. (Ардын Эрх) |







