| 11 сарын 27, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Monday, 27 November 2006 | |
|
Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэллээ
“1924 оны түүхэн үйл явдал нь 200 гаруй жил үргэлжилсэн Монголын ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцэл, 1911 болон 1921 онуудын үндэсний тусгаар тогтнол, төрийн болон нийгмийн байгуулалтын өөрчлөлт сонголтын төлөө хийсэн шургуу тэмцлийн үр дүнг баталгаажуулсан юм. Үндсэн хуулийг батлан мөрдсөн нь эрх чөлөө, шударга ёсонд үндэслэсэн орчин үеийн эрхзүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьж, мөн нийгэм улс төрийн амьдралд оролцох ард түмний оролцоо, сонгох, сонгогдох, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг ардчилсан ёсны үнэт зүйлс бий болж, Монгол Улсад өөрийн орны улс төр, нийгэм эдийн засгийн онцлогийг тусгасан төр, олон нийтийн байгууллагууд үүсч бий болсон билээ. Үндсэн хуулийн 1 дэх заалтад ‘Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс мөн’ хэмээн тодорхойлсон нь иргэн бүрийн цээжинд байгаа гэдэгт итгэж байна. Одоо бид ард түмний сонгуулиар төр засаг нь бүрддэг ардчилсан тогтолцооны нийтлэг жам ёсыг дагаж байна. Энэ нь ард түмэнд сонгох болон сонгогдох эрхийг нээж өгч байгаагийн зэрэгцээ нэн өндөр хариуцлагыг оногдуулж байгаагаараа онцлог. Манай иргэдийн төр засгийнхаа үйл ажиллагааг хянах ойлголт, мэдрэмж нэмэгдсээр байгаа нь ардчилал хөгжиж буйн тод илрэл юм” гэж Монгол Услын Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Үндсэн хууль батлагдаж, тусгаар тогтнолоо тунхагласны 82 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ хэллээ. (Ардын Эрх) Асашёорюү дээд зиндаанд 19 дэх удаагаа түрүүллээ Мэргэжлийн сумогийн 11-р сарын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд их аварга Асашёрюү өвдөг шороодолгүй түрүүлж, эзэн хааны цомыг 19 дэх удаагаа хүртлээ. Их аварга 12 дах удаагаа тэмцээн дуусахаас өмнө түрүүлэх болзлоо хангасан нь өвөрмөц амжилт боллоо. Тэрээр “Ирэх жилийн бүх тэмцээнд хичээж барилдах болно. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэж ярьсан юм. Асашёорюү энэ жилийн зургаан тэмцээний дөрөвт нь ийнхүү түрүүллээ. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын бөхчүүд бүгд давж бөх сонирхогчдыг баярлуулав. Кёкүшюзан Д.Батбаяр зодог тайлсан нь гол үйл явдал болсон. (Зууны Мэдээ) |







