MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 24, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Friday, 24 November 2006
Ерөнхий сайд нар найман баримт бичгийг үзэглэв

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа МУ-ын Ерөнхий сайд М.Энхболд айлчлалынхаа эхний өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай албан ёсны хэлэлцээ хийлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн Засгийн газар хоорондын хэлэлцээ амжилттай болж дууссаны дараа хорё тал нийтдээ найман бичиг баримтад гарын үсэг зурсан юм. Эдгээрээс юуны түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зориулж олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. МУ-ын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг бүхий л хүрээнд дэмжиж эрх зүйн таатай орчноор хангах бодлого баримталж буйг хэллээ. (Өнөөдөр)

Хөвсгөл далайд онгоц живжээ

Дэлхийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далайд арав гаруй хоногийн өмнө нэгэн онгоц живжээ. ОХУ-ын иргэн А.А. Хатуев гэгчийн нэр дээрх Ханх сумын боомтод аргамжаатай “Дюбовский” хэмээх эл хөлөг онгоцны ёроол цоорч живэхэд нь шатахуун нь далайн мандал дээгүүр тархсан байна. Ханхчууд бүтэн өдөр ундны усаар гачигдаж холбогдох газарт нь мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч хариу алга байна. ОХУ-аас хувь хүн, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зорилгоор арав гаруй онгоц оруулж ирсэн ч тэдгээр нь ашиглагдахаа больсон хуучин онгоцнууд байсан байна. Энэ талаар Онцгой байдлын газрынхан мэдээгүй гэж орон нутгийнхан ярьсан байна. (Өдрийн Сонин)

БНХАУ усан цахилгаан станц барихад зориулж 300 сая ам.доллар өгөхөөр болло

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд айлчлалынхаа эхний өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай албан ёснй хэлэлцээр хийлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн хэлэлцээрийн үеэр хоёр тал нийтдээ найман баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдгээрээс юуны түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зориулж олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг дурдаж болно. Харин айлчлалынхаа хоёр дахь өдөр манай улсын Ерөнхий сайд Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтын нээлтэд оролцож үг хэллээ. (Зууны Мэдээ)