MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Байнгын хороо Парламентын шинэ ордон барих саналыг дэмжив Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Thursday, 23 November 2006
Төрийн Байгуулалтын байнгын хорооны гишүүд Парламентийн шинэ ордон барих УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж хэлэлцэхээр шийдвэрлэв. Гэсэн хэдий ч Кувейтийн хөгжлийн сангаас олгож байгаа тус $12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг өөр үр дүн өгөх салбарт ашиглаж болно гэж үзэж байгаа ч гишүүд байгаа юм.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны референт З.Нямцогт "Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэх эсэхээ шийдлээ" гэж хэлэв.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуваарийн дагуу тус байнгын хорооны дарга Д.Дондог Пүрэв гарагийн өглөө эхэлсэн нэгдсэн хуралдаан дээр байнгын хорооны дүгнэлтийг уншиц танилцуулав. Үдэд гишүүд Парламентийн шинэ ордон байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлэх эсэх дээр санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.

УИХ дах АН-ын гишүүн К.Сайран "Парламентын шинэ ордон байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулж байна. Гишүүд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэж шийдвэрлэсэн," гэж ярив.

Сангийн Сайд Н.Баяртсайхан болон Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн зөвлөх ноён. Наваф Альмахамел нар Монгол улсын Засгийн газарт Парламентийн шинэ ордон барихад зориулж $12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2006 оны 11-р сарын 17-ны өдөр үзэглэсэн юм.

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын мэргэжилтэн Ч.Эрдэнэсайхан Пүрэв гарагт хэлэхдээ "УИХ-аар батлагдаж Ерөнхий сайдын зөвшөөрлөөр Сангийн яам болон Кувейтийн сангийн төлөөлөгч нар жинхэнэ гэрээн дээр гарын үсэг зурна," гэв.

Тус байнгын хорооныхон ажилтнуудын хэлж байгаагаар УИХ дах МАХН-ын гишүүн бөгөөд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцаны ахалсан энэ талаар ажиллах ажлын хэсэг УИХ-ын даргын 10-р сарын 16-ны өдрийн захирамжаар байгуулагдсан гэв.

Гэсэн хэдий ч УИХ бүх гишүүд бүгд Парламентийг нүүлгэх асуудлыг дэмжихгүй байгаа бөгөөд ирээдүйн хөгжилд илүү сайн замаар энэ санхүүжилтыг ашиглах боломжтой гэж үзэж байгаагаа зарим гишүүд илэрхийлж байсан юм.

УИХ-ын гишүүн ЭМ-ийн сайд Л.Гүндалай Лхавга гарагт болсон Байнгын хорооны хуралдаан дээр "Энэ мөнгийг илүү хэрэгтэй зүйлд зарцууллчих арай илүү дээр санаа алга уу. Бидэнд Парламентын шинэ ордон байгуулах шааррдлага байхгүй" гэж ярив.

УИХ-ын дарга Ц.Нямдорж Пүрэв гарагийн нэгдсэн хуралдааны үеэр "Манай гавъяат барилгын инженер Жадамбаа гэх зэрэг хамгийн сайн архитектур, барилгын инженерүүдээс нэг баримт бичиг, зураг төсөл яг би хүлээн аваад байна," гэж хэлж байв.

Тэрээр нэмж хэлэхдээ "Энд зарим нэг сонин санаа орсон байна, ажлын хэсэг үүнд анхаарал хандуулна биз ээ" гэв.

Альмахамел ярихдаа тус ордоныг барих гүйцэтгэгч зохих тендерийн дагуу сонгогдож ажлаа эхлэхэд бэлэн болсон үед энэхүү санхүүжилтийг олгох юм гэж ярьж байсан юм.

 

 

Шинэчилсэн: ( Thursday, 23 November 2006 )