| 11 сарын 23, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Thursday, 23 November 2006 | |
|
Австралийн компани МИАТ-ын аюулгүй ажиллагааг шалгана
“МИАТ” компани нь Олон Улсын иргэний агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн албан ёсны гишүүн байгууллага ажээ. Тус холбооноос гишүүн байгууллагууддаа хандаж 2007 ондоо багтаан үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалт хийлгэхийг зөвлөсний дагуу “МИАТ” аудитын компаниудад хүсэлт гарган, Бээжин дахь “Боинг” компаний санал болгосон Австралийн ACS компанитай гэрээ байгуулахаар болжээ. Тус компаний харьцангуй хямд үнэ, Азийн орнуудтай ажиллаж байсан туршлага зэрэг нь манайд ашигтай болох аж. Энэхүү аудитыг амжилттай давахын тулд одооноос аюулгүй байдлын шинэ дүрэм боловсруулах, бусад авиа компаниудтай туршлага солилцох болон ажилтнууддаа зориулан сургалт зохион байгуулах зэрэг хийх ажил их байгаа гэж МИАТ-ын аюулгүй ажиллагаа, аудитын хэлтсийн дарга Л.Цоодол мэдээлжээ. (Өнөөдрийн Монгол) Монгол залуусын дуу хоолойг НҮБ-д хүргэнэ НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дах суурин Төлөөлөгчийн газар дэргэдээ Залуучуудын зөвлөх хороо байгуулан ажиллаж эхэлжээ. Тэд Монголын залуучуудын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх, тэдэнд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрт тусгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх гэнэ. Хот хөдөөгийн залуусын төлөөлөл болсон долоон гишүүнтэй уг хороо саяхан залуучуудын уулзалт зохион байгуулж, тэдний боловсрол эрүүл мэнд болон бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Хорооныхон одоогоор өсвөр үеийнхнийг ДОХ болон бэлгийн замын бусад өвчнөөс хамгаалах зорилгоор энэ талын мэдээлэл өгөх аж. (Өнөөдөр) Шинжлэх ухааныг хувьчилж эрдэмтэд хөрөнгөтэй болно Ирэх сарын 1-нээс Шинжлэх ухаан Технологи үйлдвэрлэл (ШУТҮ)-ийн корпорациудын хувьчлалыг зарлахаар зэхэж байна. Төрийн өмчийн дөрвөн корпораци хувьчлагдахаар болоод байгаа юм. Үүнд, хүнсний эрдэм шинжилгээний “ХүнсТех” нэгдэл Электрон, техник машин судлалын нэгдэл, Хөдөө аж ахуйн техникийн нэгдэл, ШУТҮ-ийн “Эрчим нэгдэл” багтжээ. Хуулиар заагдсан чиг үүргийнхээ дагуу Оюуны өмчийн газар эдгээр корпорациудын биет бус хөрөнгө буюу оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулахаар ажиллаж байна. ШУТҮ-ийн салбарт улс орны хөгжлийг түргэтгэх, экспортын асар их ирээдүй бий. Монгол хүн биеийн хүчээ мэргэжлийн спортоор дэлхийд гайхуулж чадсан. Одоо технологийн үйлдвэрлэлээ оюуны хүчээ гайхуулах боломжийг энэ хувьчлал нээх болтугай. (Зууны Мэдээ) |







