| 11 сарын 22, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Wednesday, 22 November 2006 | |
|
Монгол улсад стратегийн ач холбогдолтой 50 гаруй орд бий юу?
УИХ болон Байнгын хороогоор хэлэлцэгдэхээр ээлжээ хүлээж байгаа стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалт удахгүй тодорхой болох нь. Үйлдвэр худалдааны Яам ашигт малтмалын орд газрыг үнэлэх тусгай аргачлалыг боловсруулж, 700 гаруй орд газрыг 10 параметрээр ангилжээ. Тэдгээрээс 40 гаруйг нь стратегийн ач холбогдол бүхий хэмээн тодорхойлсон. Үүн дээр иргэний хөдөлгөөнүүдээс ирсэн хүсэлтэд багтсан 30 орд газраас 10 нь нэмэгдэж энэ 50 ордны жагсаалт УИХ-аар эцэслэн хэлэлцэгдэх юм байна. Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээ, ДНБ-ий 5%-иас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордууд энд багтсан аж. (Үнэн) Хууль бус ангийн эд зүйлсийг олж илрүүлжээ Ховд аймгийн Чандмань сумаас урд хил рүү хөдлөх гэж байсан тус нутгийн уугуул Г.Алтангэрэл УБМ 92-39 дугаартай ЗИЛ 130 машиндаа монгол бөхөнгийн 108 хос эвэр тээвэрлэж явсныг мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ. Үүнээс үүдэн шалгалт явуулахад 13 хүн бүлэглэн хууль бус ан хийж, хил давуулан наймаалдаг бөгөөд ан амьтны санд нийтдээ 216 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг олж тогтоосон байна. Мөн түүнчлэн хууль бус агнууртай тэмцэх “Ирвэс-3” баг энэ сарын 4-нд эм бөхөн агнасан этгээдүүдийг барьж, тэдний буу, ангийн хутга, сум зэргийг хураан авчээ. (Өдрийн Сонин) Хадгаламж зээлийн хоршоодын хэргийн талаарх мэдээлэлтэй танилцлаа Хадгаламж зээлийн хоршооны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын шалтгааныг шалгаж, тогтоох Ажлыг хэсгийн ээлжит мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар сонсож танилцлаа. Өнөөгийн байдлаар ХЗХ-дтой холбогдох нийт 28 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 4775 хохирогчтой, 565 зээлдэгчидтэй, 44 тэрбум 780 сая 80 мянга 115 төгрөгийн хохиролтой 19 хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусч прокурорт жилжээд байгаа аж. Мөн өдөр 3 хэргийг прокурорт шилжүүлэв. Олоо гурван хэргийг мөрдөж байна. 2006 оны 6-р арын 22-ноос 11-р сарын 17-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 1529 өргөдөл гомдлыг хүлээн авч хэрэгт нэгтгэн шалгажээ. Мөн санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран Хадгаламж зээлийн 22 хоршооны үйл ажиллагааг шалгажээ. (Үнэн) |







