| УИХ-аар 2007 оны Төсвийн саналуудыг дэмжлээ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Tuesday, 21 November 2006 | |
|
Мягмар
гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан болж хүүхдийн мөнгө, УИХ-ын тойрогт төсөвлөсөн мөнгө зэрэг 2007
онд зарцуулах 20 гаруй төсвийн саналд санал хураалт явуулж баталлаа. Санал өгөхөөр 50-хан гишүүн
цугласан бөгөөд ихэнх төсвийн санал нь УИХ дах олонхи болох МАХН-ын хүслийн дагуу
батлагдлаа.
Санал хураалтын дүнд хүүхдийн мөнгө улсын зардлаас гарах 100,000 төгрөгийг оролцуулан жилд 113,300 болон өсч, цалингийн доод хэмжээ 2007 онд 1,3- 1,5 дахин нэмэгдэхээр боллоо. “2 намын бүлгээс гаргасан төсвийн саналыг судлах ажлын хэсгийг УИХ-д суудалтай намын гишүүдээр бүрдүүлж, Т. Очирхүү удирдан Баасан гаригаас хойш ажилласан,” “АН болон МАХН-ын бүлгээс гаргасан 22 төсвийн саналыг өчигдөр Төсвийн Байнгын Хороо баталж, өнөөдөр УИХ-аар санал хураалтанд оруулах гэж байна” гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Гансүх Мягмар гаригийн үдээс хойш МонИнфод мэдээллээ. Хуваарийн дагуу Төсвийн Байнгын Хороо Даваа гаригийн 15.00 цагт хуралдсан. Тус Ажлын хэсэг болон Төсвийн Байнгын Хороо дүгнэлтээ танилцуулж, УИХ-ын гишүүдийн дунд санал хураалт явуулсан юм. Санал хураалтын үеэр 2007 оны сонгуулийн тойрог тус бүрт зориулж 250 сая төгрөгийг баталсан бөгөөд үүнээс өмнө зарим гишүүд уг саналын талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. УИХ дахь АН-н гишүүн Батж.Батбаяр энэ талаар, “Энэ хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүдэд зүгээр өгчихийн оронд яг ямар ажил хийж гүйцэлдүүлэх тал дээр ямар нэг төсөл оруулж ирэх хэрэгтэй юм биш үү” гэж хэлэв. Түүний хамт Эрүүл Мэндийн сайд Л. Гүндалай татгалзсан хариу өгсөн боловч, сонгуулийн тойрогт орон нутагт оруулах хөрөнгө оруулалт болох 250 сая төгрөгийн төсвийг бусад гишүүд дэмжсэн учраас энэ мөнгө орон нутгийн хөгжилд зориулагдахаар болов. Сайд Гүндалай, “Ард түмний нам анхнаасаа энэ саналын эсрэг байсан. Нийтдээ 19 тэрбум төгрөг болох энэ төсөв бол УИХ-ын гишүүдэд өгч байгаа хахууль. Энэ мөнгийг ашиглахад УИХ-ын гишүүд оролцох нь ойлгомжтой шүү дээ,” гэж хэлэв. “Ийм саналыг баталж байгаа УИХ өөрөө огцрох ёстой” гэж тэрээр нэмж хэлэв. Гэсэн хэдий ч санал хураалтанд оролцсон 50 гишүүнээс нийт 87,3 %-ийн саналаар 19 тэрбум төгрөгийн төсөв батлагдлаа. Мөн түүнчлэн, жирэмсэн болон амаржих газрын эхчүүдийн тэтгэмжид зориулан 3,2 тэрбум төгрөгийг 2007 оны төсөвт тусгасан гэх мэт нийгмийн халамжийн тухай санал, дэд бүтцийн хөгжлийг дэмжих Хархорин- Цэцэрлэг, Дашинчилэн- Улаанбаатар, Улаанбаатар- Лүн- Эрдэнэсантын замыг ирэх онд тавих зэрэг төслийн саналыг баталсан юм. |
|
| Шинэчилсэн: ( Wednesday, 22 November 2006 ) |







