MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 21, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Tuesday, 21 November 2006
Парламент 2007 оны төсвийг батлахаар яарч байна

Хуулийн дагуу нэгдсэн чуулганыг пүрэв, баасан гаригт хийх учиртай ч мягмар гаригт хийхээр зарласан нь төсвийн хэлэлцүүлэг оройтож буйтай холбоотой гэж УИХ-ын Тамгын газар мэдэгдэж байна. Мөн ерөнхий сайд Б.Энхболдын 4-7-нд БНХАУ-д хийх айчлалаас урьтаж чуулганыг урагшлуулсан байна. Дээрх хуулийг 12 сарын 1-ний дотор дөрвөнтөө хэлэлцсэний эцэст батлах ёстой. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол парламент тарах хуультай бөгөөд ийнхүү оройтсоны шалтгаан нь эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо батлаагүй байгаатай холбоотой ажээ. (Ардын Эрх)

Галт тэрэгний ослоос болж гуван хүн нас барлаа

Замын-Үүд рүү нүүрс тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний хөдөлгүүр зогссоноос, тусламж үзүүлэхээр хойноос нь очсон зүтгүүр ачааны галт тэргийг мөргөжээ. Уг хэрэг явдал нийслэлээс 95 км-ийн зайд байх Хангай , Чулуут өртөөний хоорон дахь 361 дүгээр зөрлөгт гарсан байна.Хэргийн улмаас тусламжаар очсон зүтгүүрт байсан машинч, туслах машинч, зөрлөгийн дарга нарын гурван хүн газар дээрээ нас баржээ. Осол болсон газрын зам нь тахир, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны дээр тусламжийн зүтгүүр хурдтай явж байсан зэрэг нь хэрэг гарахад нөлөөлсөн бололтой. Төмөр замын удирдлагууд болон эмнэлэгийнхэн, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын ажилтнууд хэргийн газарт ажилласан байна. Мөн замыг чөлөөлөх ажлыг дуустал түр хугацаагаар бүх галт тэргэнд тэг зогсолт хийсэн. Түүнчилэн Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан галт тэргийг Багахангай руу буцааж татан, галт тэргэнд байсан 300 гаруй зорчигчоос 150 гаруйг нь автобусаар нийслэлд авч ирсэн байна. Харин бусад нь өөрийн унаагаар нийслэлд иржээ. (Зууны Мэдээ)

Д. Сүхбаатар агсан архины хордлогын улмаас нас баржээ

Зуучлах товчооны захирал асан Д.Сүхбаатар агсны цогцост хийсэн шүүх эмнэлгийн хариу өчигдөр 17 цагт гарсан байна. Эмнэлгийн дарга Г.Дагиймаа хэлэхдээ талийгаач архины хордлогын улмаас үүссэн зүрх судасны хурц дутагдлаас болж нас барсан бөгөөд тэрээр архаг архидалтаас үүсэх элэгний өөхөн хувирал зэрэг өөр олон ужиг өвчтэй байсан нь нөлөөлсөн ажээ. Мөн талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтуу байсан нь тогтоогдсон байна. Уг хариу арав гаруй хоногийн дараа гарч байгаа нь удсан хэрэг биш, харин ч хурдан хугацаанд ажилласны үр дүн гэж тэр мэдэгдлээ. (Ардын Эрх)