| 11 сарын 20, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Monday, 20 November 2006 | |
|
Геологи уул уурхайн салбарт монголчуудтай харилцан ашигтай хамтран ажиллана
Хятадын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг “Зижин уул уурхайн” групп хувьцаат компани Монголд салбараа нээгээд удаагүй байгаатай холбогдуулан тус компанийн Монгол дах салбарын Ерөнхий захирал Р.Хишигээтэй уулзаж ярилцжээ. Тэрээр ярихдаа Зижин групп алт, мөнгө, үнэт металь дээр голчлон ажилладаг бөгөөд 2004 онд 13 тн алт олборлож энэ үзүүлэлтээрээ дэлхийн хэмжээнд 22-р байрт оржээ. Монгол Хятад улс олон зуун жилийн түүхэн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам сайжирч, хөрөнгө оруулалтын хэмжээ тэр хэрээр өсч байна. Иймээс манай компани Монголд хөрөнгө оруулахаар шийдсэн талаар дэлгэрэнгүй ярилцжээ. (Зууны Мэдээ) Монгол улс ASEM-ын гишүүн боллоо Монгол улс өнгөрсөн есдүгээр сард ASEM-д гишүүн болон элссэнтэй холбогдуулан тус байгууллагын зохицуулагч Гоеффрей Баретт манай улсад айлчиллаа. Бүрэн эрхт гишүүнээр элссэн орнуудаас манай оронд тэрээр хамгийн түрүүнд айчилж байгаа нь манайд нэлээд анхаарал хандуулж байгаагийн илрэл аж. Монгол улс ASEM-ын гишүүнээр элссэн явдалд тус байгууллага нэлээд ач холбогдол өгч хоёр Солонгостой харилцахад нэлээд туршлага хуримтлуулсныг ноён Г. Баретт онцолжээ. ASEM-ын бусад гишүүн орнууд авилга, ядууралтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах асуудлаар Монгол улстай ижил бодлого баримталдаг юм байна. (Өдрийн Сонин) Оюу толгойд осол гарч хүний амь үрэгджээ Оюу толгой төслийн хайгуулын зориулалттай босоо аманд үйлдвэрлэлийн осол гарч нэг хүний амь эрсэдсэн хэрэг гарлаа. Осол 11-р сарын 18-ны өглөөний 9.05 цагт болжээ. Энэ тухай дуудлагыг нэн даруй өгч осол гарснаас 1 цаг 30 минутын дараа цагдаагийнхан хэргийн газарт очиж ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Манай төслийн хувьд хайгуулын зориулалтаар ганцхан газар цооног гаргасан. Өрөмдөх ажлыг “Рэдпаф” гэдэг компани гүйцэтгэдэг. Тиймээс хэргийн талаар юу болж байгаа, осол гарах үед хэчнээн хүн ажиллаж байсан талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна гэж ОТ төслийн ХМ-ийн ажилтан Одгэрэл ярив. (Өнөөдрийн Монгол) |
|
| Шинэчилсэн: ( Monday, 20 November 2006 ) |







