MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Иргэд зөрчлийг илрүүлэх боломжтой боллоо Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Friday, 17 November 2006
Хуулийн байгууллага болоод гэмт хэргийн холбогдолтой хэрэгтэй холбоотой санал, гомдлыг иргэд Улсын Прокурорын Ерөнхий газрын интернэтийн вэбсайт дээр одоо бүртгүүлэх боломжтой боллоо гэж холбогдох хүмүүс мэдэгдэв.

“Хуулийн байгууллагын албан хаагчдын зүй бус үйлдлийн улмаас иргэд хохирсон боловч энэ талаар хуулийн байгууллагад өөрийн биеэр хандаж чадахгүй байгаа бол WWW.EPMBA.IN.MN сайтад гомдол хүсэлтээ илэрхийлах боломжтой болсон" гэж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын дарга Б.Галдаа гэж хэлэв.

Тус газрын ажилтнуудын ярьснаар тус сайтанд хуулийн хүрээний албан хаагчид буюу цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй иргэдийн эрхэнд халдсан зөрчлийн талаарх санал гомдлыг дор бүр нь хүлээн авах юм. Ингэснээр хэний эрх зөрчигдөж байгааг олж мэдэх илрүүлэх боломжтой болно гэв.

 "Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын үйл ажиллагаа, чиг үүрэг, хийсэн ажлын 2002-2006 оны тайланг иргэдэд дэлгэсэн байгаа. Мөн хэвлэл мэдээллийнхэнд зориулан хуулийн ажилтнуудын хүрээнд гарч шийдэгдсэн хэргүүдтэй танилцаж татаж авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм” гэж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын албаны дэд дарга Ц.Батболд нэмж ярив.

Тус сайт Монголд байгаа бүх иргэдэд зориулагдсан бөгөөд 4 янзын хэл дээр орчуулагдах юм.

“Гадаадын ямар ч хүн хандах боломжтой англи, орос, германи хэл дээр орчуулагдан хүрдэг” гэж Мөрдөн байцаах газрын дарга Б.Галдаа хэлж байлаа.

 

 

Шинэчилсэн: ( Friday, 17 November 2006 )