MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
Солонгосын ‘Л-Систек’ компани Сайдыг шүүхэд дуудахад бэлэн байна гэв Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Friday, 17 November 2006
Түлш эрчим хүчний яамаас зарласан малчин өрхүүдийг нарны зайн цахилгаан үүсгүүрээр хангах олон улсын тендерт хамгийн бага үнийн санал өгсөн гэгдэх Солонгосын “Л -Систек” компанийн зөвлөх Ди.Жей.Робертс тус тендерийг Түлш Эрчим хүчний Сайд хүчингүй болгож дахин зарлах гэж байгааг нь хууль бус, тиймээс олон улсын шүүхэд хандахад бэлэн байгаа талаар мэдэгдэв.

Тендерийн материалыг тус яам энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагаас өмнө хүлээн авч, 16 цагт гадаадын 5, дотоодын 1 компанийн төлөөлөгчийг байлцуулан задлажээ. Эйл Систэч’, ‘Бойникс’ and ‘Про тинкер’ зэрэг компаниудын хамтран консерциум хамгийн бага өртгөөр үйлчилгээг үзүүлж чадах бөгөөд тендерийг ялж чадах шинжүүрийг хангасан гэж үзэж байгаа аж.

Гэсэн хэдий ч 20 хоног өнгөрчихөөд байхад тендерийн албан ёсны дүн гарсангүй хойшлуулсаар байна. Энэ хугацаанд консорциумын зүгээс ТЭХЯ-ын сайдтай уулзах хүсэлт 2 удаа, 17 удаа утсаар ярьсан боловч “тендерийн хариу гараагүй байна” гэсэн хариулт л өгсөн байна.

Саяхан буюу 2006 оны 11 дүгээр сарын 3-ны баасан гарагийн үдээс хойш УИХ-н чуулган дээр сайд Б.Эрдэнэбат тендерийн дахин шинээр зарлахаа мэдэгдсэн нь биднийг ихэд гайхширалд оруулсан гэж Робертс ярьж байсан.

Мөн тэрээр цааш нь ярихдаа, “Манай консерциумын тендерт ялах болзолыг хангасан үнэ бол Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатын УИХ-ын чуулган дээр хэлсэн үнээс /320 доллар/ 23,5 ам.доллараар хямд буюу 296,5ам.доллар байна” гэв.

МонИнфо олж авсан Засгийн газрын 127-р тогтоолын хавсралтын дагуу Малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж нийт 9,2 тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Харин энэ нь “Л-Систек” компанийн санал болгосон үнэ батлагдсан төсвөөс хэтрээгүй бараг нэг сая ам.доллараар бага байна гэж тус компанийнхан мэдэгдэж байсан.

“Мөн тендер шалгаруулалтыг 7-14 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж зарласан боловч одоо тендерийн хүчинтэй хугацаа 5 хоног л үлдсэн байна” гэж Робертс ярьж байв.

Харин энэ талаар Түлш, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн бичгийн Дарга Т.Цэрэнпүрэв хэлэхдээ, “Улсын их хурал дээр хийсэн сайдын мэдэгдлийн талаар бид мэдэхгүй. Тухайн өдөр “100 000 нарны гэрэл” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар аймаг сумд хэр хариуцлагатай ажиллаж байгаа талаар УИХ-н гишүүдийн асуулгад хариулсан байх гэж үзэж байна” гэв.

“Бид тендерийн хугацаа дуусах гэж байгааг мэдэж байна. Энэ бүх асуудлаа хэрхэн шийдэх талаар Сангийн яамд тавьсан. Удахгүй хуулийн дагуу хариу мэдэгдэх болно” гэж нэмж хэлэв.

Тус яамны өөр нэг ажилтан хэлэхдээ “Л-Систек” компанийн санал болгосон үнэ хамгийн бага үнэ ч гэлээ тендерийн төсвөөс их байгаа талаар хэлсэн юм.

“Тус тендерт 50 мянган нарны үүсгүүрийг малчдад нийлүүлэхэд шаардагдах 16 тэрбум төгрөгийн хөрөнгийн 50 хувийг засгийн газраас, үлдсэнийг малчдаас гаргах талаар Засгийн газрын тогтоолд заасан байгаа” гэж Сэргээгдэх Эрчим хүчний төвийн дарга М.Энэбиш ярив.

Тэрээр “Солонгосын Л-Систек’ компанийн санал төсвөөс хэтэрсэн. Тендерийн эцсийн хариу гараагүй байхад ийнхүү мэдээлэл хийх нь зохимжгүй юм. Харин тендерийн дүн гарсанаас 5 хоногийн дотор тендерт оролцсон компаниуд хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй” гэж нэмж ярив.
Шинэчилсэн: ( Friday, 17 November 2006 )