MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 17, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Friday, 17 November 2006
Дэлхийн банк уул уурхайн салбарт хамтран ажиллана

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Р.Гончигдорж Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Сальвадор Ривера уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Чарьлз Хасбэнд нарыг өчигдөр хүлээн авч уулзав. Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтийг хангах тэргүүлэх салбарын хувьд түүний стратеги хөрөнгө оруулалтын болон төрийн оролцооны бодлогыг зөв тодорхойлох замаар үр ашгийг нь нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тус банкны мэргэжилтэн хэлж байсан юм. Цаашид эдгээр салбарт Дэлхийн банк Монголын талтай хамтран ажиллаж холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх тухай уулзалтын үер ярилцаж санал солилцов. (Зууны Мэдээ)

Төрийн ордны өргөтгөлийг 68 хүн хамгаална

Төрийн ордны өргөтгөлийг ашиглалтад орсны дараа Төрийн тусгай хамгаалалтын газрынхан хамгаална. Гэтэл тус газрын хамгаалалтын ажилтнууд нь хоёрхон ээлжээр ажилладаг, хүн хүчээр дутмаг гэнэ. Мөн тус газар саяхнаас Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Үндсэн хуулийн цэцийн байрыг нэмж хамгаалалтад авахаар болжээ. Өргөтгөлийг хамгаалахад ажилтнууд нь хүрэлцэхгүй болсон тул хүн нэмж авах шаардлагатай болсон аж. Төрийн ордны өргөтгөлийг хамгаалах 68 ажилтны орон тоо, цалинг ирэх жилийн төсөвт тусгуулахаар Төрийн тусгай хамгаалалтын газраас Хууль зүйн байнгын хороонд хүсэлт тавьсан ч хугацаа шаардлагатай гээд хүлээж аваагүй байна. (Өнөөдөр)

Үндэсний Хөгжлийн бодлого боловсруулах уралдаанд оролцсон багийг хүлээн авлаа

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Үндэсний Хөгжлийн цогц бодлого боловсруулах уралдаанд оролцсон Д.Оюун ахлагчтай “Мониторингийн төв” ТББ-ынхан бараалхав. Тус баг өнөөгийн манай эдийн засгийн суурь үзүүлэлт, статистик тоо баримт дээр тулгуурлан 2021 онд ямар түвшинд хүрэхийг тооцоолжээ. Мөн татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлт, уул уурхайн салбарын өсөлт, Оюу толгой төсөл хэрэгжвэл гадаад зах зээлийн үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тус тусад нь хувилбар гарган тооцож гаргажээ. Эдгээр судалгааны эцсийн дүнг харвал 2007-2009 онд ДНБ өсч, 2010 оноос Оюу толгойн олборлолт нэмэгдэж 8-19,8 хувьд хүрч манай улс дундаж орлоготой орнуудын жишигт хүрнэ. Тэд МХЗ шиг тодорхой зорилт шаардлагатай байна гэжээ. (Өдрийн Сонин)
Шинэчилсэн: ( Friday, 17 November 2006 )