| Торгуулийн тогтолцоонд "Гажиг" байгаа нь Мониторинг шинжилгээгээр харагджээ |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |||||||||||||||||||||||||||||||||||
| Thursday, 16 November 2006 | |||||||||||||||||||||||||||||||||||
|
Төсвийн хүү торгуулийн орлого
бүрдүүлэлт нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаагаас хүний эрх зөрчигдөх, жижиг
дунд бизнесийн хөгжилд нилээд саад учруулдаг, хээл хахуулийг өөхшүүлэх үндэс
болж байна гэж Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөнөөс гаргасан мониторинг
шинжилгээнд дүгнэсэн байна.
“Хүү торгуулийн орлого нь төсвийн татварын бус орлого бүрдүүлэлтийн нэг хэсэг бөгөөд Сангийн яамнаас энэхүү орлогыг төлөвлөж өгдөг юм” гэж Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний хуульч С.Оюунтуяа Лхагва гаригт Монинфод ярив. “Манай байгууллага, гурван аймаг, зургаан сум, нэг дүүргийг сонгож аван сүүлийн таван жилийн төсвийн тайлан дах хүү, торгуулийн орлогын дүнд мониторинг дүн шинжилгээ хийсэн юм” гэж Оюунтуяа хэллээ. “Ингэхэд энэ орлогын төлөвлөгөөг дандаа өмнөх оныхоос өсгөж өгсөн байхад орлого нь дандаа 100-200 хувиар давж биелдэг нь хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа юм” гэж тэрээр нэмж хэлэв. А болон B аймгуудын хүү торгуулийн орлогын улсын төсөвт оруулсан үзүүлэлтийг аймгуудын төсвийн тайлангаас харуулав (Төгрөгөөр).
Мониторингийн дүнгээр энэ орлогыг бүрдүүлэгч нь мэргэжлийн хяналтын, татварын, цагдаа, галын байцаагч нар байдаг бөгөөд хэрвээ тэд төлөвлөгөөний дагуу торгууль тавьж чадаагүй бол цалингийн 20-40 хүртэл хувиар торгуульдаг байна. Харин торгуулийнхаа 10 хүртэл хувийг урамшуулал болгож авдаг байна. Илрүүлсэн зөрчлийн тоо болон торгуулийн орлогын хэмжээнээс ажлын үзүүлэлт хамаардаг байна. Хүү торгуулийн орлогын төлөвлөлт нь бодит бус жил бүр байнга өссөн дүнтэй байдгаас түүнийг бүрдүүлэгч нарт ажлын их ачаалал ирж ямар ч хамаагүй аргаар торгууль тавьж байх хэрэгтэй болдог байна. “Энэ нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнесийн үйл ажиллагаанд маш их дарамт болдогоос бизнес эрхлэгчид татвар торгуулиас зугтах гэж худлаа тайлан гаргадаг” гэж Оюунтуяа ярьж байв. “Уг нь төрийн байгууллагууд үйлчилгээ үзүүлж ард иргэдээ зөрчил гаргуулахгүй байх тал дээр ажиллах зорилготой байдаг байтал энэ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд улсын байцаагчид болон цагдаагийн ажилтнууд, торгууль тавихийн төлөө л ажиллаж байна. Гэвч торгуулын орлогыг хураадаг байгууллагын төлөвлөсөн дүнг хэрхэн гаргадаг талаар сайн мэдэхгүй байсан юм. “Төсвийг төлөвлөж байж хийдэг шүү дээ, айл өрх ч ялгаагүй. Энэ тухай төсвийнхөө хуульд ч заасан байгаа. Төлөвлөж өгөх нь Сангийн яамны ажил шүүдээ. Төлөвлөлт нь зөв байна уу, буруу байна уу гэдэг бол өөр асуудал” гэж Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал Мон инфо-д Пүрэв гаригт хэллээ. Магадгүй төлөвлөгөөг нь нэмж өгөөд байхад нэмж гараад байна гэдэг нь урамшуулалын механизмтай ч холбоотой байж болох л юм. Энэ мониторингтой танилцаагүй байна” гэж Батжаргал хэллээ. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн хөдөлгөөний мониторингийн дүгнэснээр төсвийн хүү торгуулийн орлогын байцаагч нар болон бодлого боловсруулагч нарт хяналт тавих механизм тодорхойгүй төдийгүй тэдний хурааж байгаа орлогыг ч тодорхойлох боломжгүй юм байна. “Энэ мониторингийг ард иргэдэд танилцуулах хэрэгтэй бөгөөд манай байгууллага УИХ, Засгийн газар болон бодлого боловсруулагч нарт албан ёсны захидлыг 12-р сарын 1-нээс өмнө илгээнэ.” |
|||||||||||||||||||||||||||||||||||







