| АХБ Монгол улсын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх зээлийн төслийг авч үзнэ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Thursday, 16 November 2006 | |
|
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас $1 сая ам.долларын техник туслалцааны буцалтгүй тусламж болон боломжит зээлээр дамжуулан Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдхүүнийг экспортод гаргах боломжийг нэмэгдүүлэхэд АХБ туслана гэж энэ долоо хоногт тус банкнаас гаргасан хэвлэлийн мэдээнд мэдэгджээ.
"Энэ төсөл нь хэрэгжихээр төлөвлөгдөөд байгаа зээлийн төслийн бэлтгэл ажил болох төсөлд бэлтгэх технкийн туслалцаа юм" гэж тус банкны суурин төлөөлөгчийн газрын Дэд Захирал, Мандар Жаяавант МонИнфод ярьсан юм. Тэрээр нэмж хэлэхдээ " Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар АХБ-ны Захиралуудын зөвлөл 2007 онд авч хэлэлцэхээр төлөвлөөд байна" гэв. Х үнс Хөдөө аж ахуйн Яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.Ханимхан "Энэхүү төсөлд бэлтгэх техник туслалцааны баг гадаадын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдэх бөгөөд энэ баг нь хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх $13 сая долларын зээлийн төслийн бэлтгэл ажлыг хангаж бичиг баримт боловсруулан ажиллах юм" гэж ярив. Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу 2005 онд хэвлэгдсэн 2006-2008 оны улсын стратеги, хөтөлбөр (УСТ)-т Хөдөө аж ахуй, Хөдөө Орон нутгийн Хөгжлийн төсөл (ХААХОНХТ)-ийг Монгол улсад хэрэгжүүлэхээр тусган оруулжээ. "Тус техникийн туслалцаа нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг 8-10 хүртэлх хувийн аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад туслах юм. Энэ зээлийн ихэнх мөнгийг тэдгээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг санхүүжүүлэхэд мөн шаардлагатай байгаа брэндийн компанит ажил явуулахад зарцуулна. Харин энэ зээлийн багахан хэсгийг мөн олон нийтийн үйлчилгээ болоод хөдөө орон нутгийн дэд бүтцэд ашиглах юм" гэж Жаяавант ярив. "Тус техникийн туслалцаа нь мөн Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг бусад орнуудын бүтээгдхүүнээс ялгах ‘брэнд’ бүхий ялгарах онцлогийг харуулсан брэндийн компанит ажилд бэлтгэнэ. Тус брэндийн компанит ажлыг АХБ-аас олгох зээлийн санхүүжилтээр дамжуулан хийх талаар авч үзнэ," гэж хэвлэлийн мэдээнд дурьджээ. Хөдөө аж ахуй болон хөдөө орон нутгийн хөгжил нь Монгол улсын эдийн засгийн өсөлт болоод ядуурлыг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй. Хөдөө аж ахуйгаас орох орлого бага, тогтворгүй мөн гадны хүчин зүйлээс ихээхэн хамаардаг учраас хөдөөгийн хүн амын бараг тэн хагас нь эмзэг, ядуу байна гэж 2006 оны 10-р сард хэвлэгдэн гарсан ‘ХААХОНХТ-д бэлтгэх тухай’ гэсэн АХБ-ны Техник туслалцааны тайланд дурьдсан байна. АХБ-ыг төлөөлж тус банкны Монгол дах Суурин төлөөлөгч Адриан Рутинберг, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Н.Баяртсайхан болон Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Н.Тэрбишдавга нар бусад холбогдох ажилтнуудын хамт тус буцалтгүй тусламжийн гэрээнд өнгөрөгч Даваа гарагт буюу 11-р сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан талаар яамны хүмүүс мэдэгдэв. "Төсөлд бэлтгэх техникийн туслалцаа тус төслийн мэргэжилтнүүдийг сонгодог АХБ-ны процедурын дагуу шинэ он гарахаас өмнө ХАА Яаман дээр хэрэгжиж эхлэнэ гэж бид үзэж байгаа," гэж Сангийн яамны Зээл тусламж бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн утсаар өгсөн ярилцлагадаа мэдээлэв. "Тус салбар химийн аргаар үйлдвэрлэдэггүй, байгаль орчинд хор нөлөө үзүүлдэггүй үйл ажиллагаа эрхэлдэг болоод чөлөөт бэлчээрийг мал амьтан ашигладаг гэх мэт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ орны үл давтагдах соёл болох нүүдэлчин хэв маяг, өрхийн үйлдвэрлэл, байгаль амьтантай харьцах уламжлалт харилцаа болоод бага хэмээний үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй," гэж хэвлэлийн мэдээнд бичжээ.
|
|
| Шинэчилсэн: ( Thursday, 16 November 2006 ) |







