| 11 сарын 16, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Thursday, 16 November 2006 | |
|
Гишүүд данхайсан бүтэцтэй МИАТ-ийг түргэн хувьчлахыг санууллаа
Олон улсын агаарын тээврийг либеральчлах тухай олон талт хэлэлцээрт 2004 онд агаараар ачаа тээвэрлэхэд хэрэгжүүлэх тухай нэмэлт өөрчлөлт оруулжээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооныхон өчигдөр уг хэлэлцээрт МУ-ын Засгийн газар нэгдэн орох эсэх тухай хэлэлцэв. Энэ хэлэлцээрийн туршид хуралдааны уур амьсгал бүхэлдээ МИАТ-ийг тойрон өрнөсөн юм. МИАТ компани хоёрхон онгоцтой мөртлөө 500-600 ажилтантай. Аялал жуулчлалын салбар хөгжихгүй байгаа нь нэг талаас МИАТтай холбоотой гэж гишүүд шүүмжилжээ. УИХ-аар энэ компанийг хувьчлая гэж олон жил ярьсан гэв. (Зууны Мэдээ) Авилгалтай тэмцэх газрын даргад нэрээ дэвшүүллээ Авилгалтай тэмцэх газрыг тун удахгүй байгуулах гэж байна. Өмгөөлөгч Ч.Энхээтус газрын даргаар ажиллах хувийн хүсэлтээ Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдад хүргүүлжээ. Түүний үзэж буйгаар авилгалтай тэмцэх газрын даргаар хууль, хяналт, улс төр, захиргааны албан тушаалд ажиллаж байсан хүн томилогдвол тохирохгүй.Ингэвэл ёс зүй, сахилгын хороо, прокурорын газрынхан шиг нэгийгээ өмгөөлөн хамгаалсан байгууллага болно гэж үзжээ.Энэ тухай өөрийн бодлоо ч дэлгэрэнгүй дурьдсан. (Өнөөдрийн Монгол) Хотын төвд төмөрлөгийн үйлдвэр ажилласаар байна Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хотын төвд төмөрлөгийн үйлдвэр ажиллуулахыг хориглосон. Өнөөдрийн байдлаар ганцхан үйлдвэр л Налайх дүүрэгт шилжжээ. Бусад нь өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Тэр ч байтугай 2-3 үйлдвэрч нэмэгдсэн байна. Тэдний гэрэл цахилгааныг нь тасалж торгох арга хэмжээ авдаг боловч нууцаар цахилгаанаа залгаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Эдгээрээс хоёр үйлдвэр нь Монголын хөрөнгө оруулалттай бол бусад нь бүгд Хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай аж. (Үнэн) |







