MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 15, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 15 November 2006
Монголын хүүхдүүд арван мянгаа авах бололтой

УИХ-ын чуулган Мягмар гарагийн үдээс хойш хуралдаж эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Чуулган дээр бүх байнгын хорооны дүгнэлтийг уншиж танилцуулав. УИХ дах АН болон МАХН-ын бүлгүүд өөр өөрсдийн дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. МАХН-ын бүлгийн дүгнэлтэд 2007 онд хүүхэд гэр бүлд олгох тэтгэлгийн мөнгийг улсын төсвөөс сар бүр өгч байхаар мөн Улсыг хөгжүүлэх сангаас жилд нэг удуу хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож байх санал тусгагдсан бол АН-ын дүгнэлтэд хүүхэд бүрт сар бүр 10 000 төгрөг олгох тухай дурьдагдсан бөгөөд АН уг саналыг хүчинтэй хэрэгжинэ гэж үзэж байна. (Өдрийн Сонин)

Кувейт Монголд дахиад зам тавина

Манай улс Катарт мах, түүхий эд экспортлох бололцоо бүрдэх нь. Энэ талаар тус улс судалж үзэхээр боллоо. Мөн Монголоос оюутан суралцуулах боломжтой гэсэн хэмээн Гадаад хэргийн сайд Н. Энхболд өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Катар манай улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг аж. Тус улсын Шейх энэ тухайгаа илэрхийлээд хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтыг хариуцсан тусгай хороо байгуулах саналыг манайд тависан байна. Гадаад хэргийн сайд Катар, Кувейтэд хийсэн айлчлалаас Катарын Эмир, Кувейтын Шейхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн оронд албан ёсоор албан айлчлал хийхийг урьсан урилга өвөртлөн иржээ. Харин Кувейтын Шейх Мухамед аль Сабах 2007 онд манай улсад айлчлахаар болжээ. Кувейтын сангийнхан манай улсад Дархан, Эрдэнэтийн чиглэлийн хатуу хучилттай тавьж өгсөн. Гадаад хэргийн сайд Кувейтын шейх Мухамед аль Сабахтай уулзахдаа Уньтаас Мөрөн хүртэл мөн хатуу хучилттай зам тавьж өгөхийг хүсчээ. Үүнийг нь Шейх хүлээн авч, техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж өгөхийг зөвлөжээ. Манай Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд энэ чиглэлийн замын техник, эдийн засаг үндэслэлийг гаргасан тооцоо байдаг аж. (Өнөөдөр)

Шинэчилсэн: ( Wednesday, 15 November 2006 )