MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Өвөлжилтийн бэлтгэл бараг дууссан гэж ХХАА Яамнаас мэдээлэв Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Wednesday, 15 November 2006
valleyЗуншлага муу байсан зургаан аймаг өвлийг өнтэй давж чадахаар боллоо гэж Хүнс Хөдөө Аж ахуйн яамны ажилтан Даваа гарагт мэдэгдэв. Тус яамнаас өвөлжилтийн бэлтгэлийн ажил 85-97 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж хэлсэн хэдий ч зарим аймгийн Засаг дарга нар ирэх хэдэн сарын хугацаанд өвөл зудтай болж хүндэрвэл тэдэнд зөвхөн нэг л өдрийн нөөц бий гэж хэлж байгаа юм.

Нийт 21 аймгийн 17 нь өвөлжилтийн бэлтгэл хангагдсан гэх ажлын дүнгээ ХХААЯ-ны МАА-н хэлтэст ирүүлээд байгаа юм байна. Улаанбаатар, Дорноговь зэрэг аймаг одоохондоо бэлтгэл ажлын дүнгээ явуулаагүй байгаа гэж ХХААЯ-ны Мал аж ахуйн хэлтсийн дарга П.Ганхуяг ярьж байлаа. Мөн тэрээр хэлэхдээ үүнээс үзэхэд орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажил 97 хувьтай байна гэж хэллээ.

Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Төв зэрэг 12 аймагт өвөлжилтөнд нь анхаарч ямар ажил гүйцэтгэснийг П.Ганхуягаас тодруулахадЗуншлага тааруу, гантай байсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа гээд, Засгийн газрын 175 дугаар тогтоолоор улсын хэмжээнд 982,8 мянган тн байгалийн хадлан, 44,4 мянган тн гар тэжээл бэлтгэх даалгаврыг аймаг, орон нутгийн засаг дарга нарт өгсөнөөс 10 сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар бэлтгэх ёстой хадлангийн 98,9 хувь буюу 971,5 мянган тн өвс, 46,500 тн гар тэжээлийг хураасан талаар ярив.

Мөн хадлан, тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах зорилгоор 550 бага оврын трактор, хадлан, тариалангийн дагалдах төхөөрөмжийг иргэд, аж ахуй нэгжүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо гэж яамны материалд дурьджээ.

Түүнчлэн өвөлжилт хүндэрч болзошгүй дээрх аймгуудын гаргасан хүсэлтийн дагуу 14 сумд худаг шинээр гаргах 180 сая төгрөгийг шийдвэрлэснээс гадна бэлчээрийн багтаамж хүрэлцээ муутай байгаа аймгийн зарим сумдын малыг өөр сумын нутагт отроор өвөлжүүлэх, нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг өвөлжилтийн ажлыг зохицуулах арга хэмжээг холбогдох аймгуудтай хамтран авч хэрэгжүүлж байгаа гэж Ганхуяг ярьж байсан.

Харин Баянхонгор аймгийн засаг дарга П.Зоригтбаатар өвөлжилтийн байдлын талаар, “Манай аймгийн хувьд энэ өвөл сая 800 орчим мал онд орно. Тиймээс 6 мянга гаруй тонн хадлан, 620 тонн гар тэжээл бэлтгэсэн" гэж ярив.

"Гэвч өвөлжилт хүндэрлээ гэхэд дээрх хадлангийн нөөц нь нийт малын зөвхөн нэг өдрийн л хэрэгцээг хангана гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл энэхүү хадлан тэжээл нь төллөсөн болон турж доройтсон малд л өгөх зориулалттай юм. Манай аймгийн төв болон, Заг, Баянговь сумдад л улсын нөөцийн фонд байдаг. Гэтэл Баянцагаан, Шинэжинст, Бөмбөгөр, Бууцагаан зэрэг ойролцоо орших сумын хувьд өвөлжилт хүндэрч малын хадлан тэжээл хомсдвол тэдэнд туслалцаа үзүүлэх ойрхон улсын нөөцийн фонд байхгүй. Харин усжуулалтын хувьд 130 гаруй сая төгрөгөөр нийт 28 худагт засвар хийж, 9-г шинээр байгуулсан" гэж Мягмар гариг утсаар өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.

"Манайх 700 гаруй тооны малтай энэ жил 5 тонн хадлан бэлтгэсэн байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн байгаа. Одоохондоо өнтэй өвөлжхөд тулгарч байгаа бэрхшээл байхгүй байна” гэж Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Ц.Шинэхүү ярьсан юм.

Дундговь аймгийн хувьд сая 900 мянган малдаа хангалттай нэмэгдэл тэжээл буюу 600-гаад тонн өвс, 400 гаруй тонн тэжээл нөөцөлсөн талаар Засаг дарга Ш.Төрбат ярив.

Харин улсын хэмжээнд бэлтгэхээр төлөвлөсөн дээрх өвс, тэжээлийн нөөц зуд болж өвөлжилт хүндрэхэд малд хэр хүртээмж, хүрэлцээтэй талаар ХХААЯ-ны мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтнээс асуухад, удахгүй энэ талаар хэвлэл мэдээллийнхэнд албан ёсны мэдэгдэл хийх болно гэж хариуллаа.

Шинэчилсэн: ( Thursday, 16 November 2006 )