| Монголын эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч эмзэг байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Tuesday, 14 November 2006 | |
|
Монголын эдийн засаг, 2006 оны эхний найман сарын
байдлаар хурдацтай өсч байгаач, эмзэг хэвээр байгаа бөгөөд тал
бүрийн арга хэмжээ хэрэгтэй байгаа хэмээн Монголын эдийн
засагчид болон Дэлхийн банк үзэж байна.
Мягмар гаригт Монгол дахь Дэлхийн
банкны салбар болон Зүүн өмнөд Азийн долоон орон, Ази Номхон далайн бүс нутгийн
улс орнууд видио хуралд оролцож Зүүн ази болон Ази Номхон далайн бүс нутгын
орнуудын эдийн засгийн өсөлт тэдний хүчин зүйлийн талаарх сүүлийн судалгаатай танилцлаа.
Монголын хувьд эдийн засгийн өсөлт энэ жил хурдацтай өсөн нэмэгдсэн. 2006 оны 1-р сараас нийт аж үйлдвэрлэл, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харицуулахад 32 хувиар өссөн байна. Нийт аж үйлдвэрлэлийн өсөлтийн дийлэнх хувийг бүтээгдэхүүн үйлдвэрлэл ялангуяа согтууруулах болон болон бусад төрлийн ундаа 32 хувь, нэхмэл бүтээгдэхүүн 31 хувь, эрдэс баялаг 36 хувьийг тус тус эзэлж байна хэмээн дээрхи тайланд дурджээ. Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт 2006 онд долоон хувьтай байгаа бөгөөд үүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбар голлох үүрэг гүйцэтгэж байна. “Үнэндээ Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь хөдөө аж ахуйн болон эрдэс баялагын бүтээгдэхүүний экспортын өсөлтөөс үүдэлтэй байгаа. Харамсалтай нь энэ хоёр салбар хоёулаа бидний мэдэж зохицуулж чадахгүй байдлаас хамааралтай байгаа бөгөөд нэг нь байгаль цаг уураас хараат нөгөө нь эрдэс баялагын дэлхийн зах зээлийн үнээс хараат байна. Иймээс Монголын засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого барьж байна” хэмээн Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Энхбаяр Мягмар гаригт хэллээ. Бусад эдийн засагчид, Монголын эдийн засгийн өсөлтөнд эцсийн бүтээгдэхүүний үйлвэрлэл чухал нөлөөтэй бөгөөд ингэснээр олон улсын зах зээлд илүү олон бүтээгдэхүүн гаргаж эдийн засгаа хамгаалж чадна гэж үзэж байна. “Бид Хятадаас гадна бусад хөрш орнуудынхаа зах зээлийг судлах хэрэгтэй. Жишээбэл Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн гаргахаасаа өмнө жишээ нь Орос болон Казакстаны зах зээлд эцсийн бүтээгдэхүүн экспортлох нь зүйтэй юм. Энэ нь хэдийгээр хувийн хэвшлийнхэний асуудал боловч Засгйн газар энэ талаар тодорхой бодлого явуулах хэрэгтэй байна“ гэж Дэлхийн банкны Монгол дахь салбарын эдийн засагч Ш. Алтанцэцэг хэллээ. “Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн салбарын зөвлөсний дагуу Монгол улс, алт зэсний гэнэтийн ашгийн татвараас олсон мөнгөө боловсролын салбарт хөрөнгө оруулж зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан чадварлаг боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байнав Энэ нь эргээд эдийн засгийн тогтвортой байдал болон өсөлтийг хангах бидний боломжийн цонх юм. Гэвч, Засгийн газар энэ мөнгийг нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулсаар л байна ” хэмээн МУИС-н Эдийн засгийн сургуулийн захирал Хашчулуун хэллээ. Зүүн өмнөд Ази болон Ази Номхон далайн бүс нутгуудын шинэчилсэн тайланд, 2006 оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн хурдацтай өсөлт нь Зүүн өмнөд азийн 25 сая хүмүүсийг ядуу тарчиг байдлаас гаргаад байна гэж дурьджээ. |
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 14 November 2006 ) |







