MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
УИХ-аар алтанд ноогдуулах гэнэтийн ашгийн албан татварыг өөрчлөх талаар хэлэлцэнэ Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Tuesday, 14 November 2006
Монгол банканд тушаах алтны хэмжээ буурсантай холбогдуулан алтанд ногдуулах гэнэтийн ашгийн 68 хувийн татварын босго үнийг 500 ам доллараас 650 ам доллар болгон өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын дарга Ц.Нямдоржид өргөн барьлаа хэмээн холбогдох албаны хүн Мягмар гаригт мэдээлэв.

Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хараахан хэлэлцэх болоогүй байгаа бөгөөд уг хуулийн төслийг УИХ дах МАХН болон Ардчилсан намын гишүүдэд тарааж амжаагүй байгаа гэж нэр нь үл мэдэгдэх Засгийн газрын ажилтан мэдээллээ.

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу , энэ хуулийн төсөл 2007 оны улсын төсөв болон мөнгөний бодлого батлагдтал 12-р сар хүртэл хойшлогдож магадгүй байгаа ч хуулийн дагуу 12-р сарын нэгнээс өмнө батлагдсан байх ёстой юм.

Өнгөрсөн 5-р сард батлагдсан гэнэтийн ашгийн албан татварын тухай хуульд, нэг унц алт 500 ам доллараас өндөр үнэтэйгээр худалдагдсан, мөн нэг тонн зэс 2600 ам доллараас өндөр үнээр худалдагдсан үнийн дүнгээс 68 хувийн татвар авахаар заасан байгаа юм.

Монгол банкинд тушаах алтны хэмжээ огцом буурсан бөгөөд 2006 оны эхний 10 сарын байдлаар 2005 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5,5 тонноор буурсан гэсэн статистик гарсан.

9-р сард болсон “Discover 2006 ” Уул уурхайн чуулга уулзалт дээр хууль сахиулагчид энэ хууль богино настай хууль бөгөөд Их хурлын намрын чуулганаар хэрэгсэхгүй болгоно хэмээн мэдэгдэж байжээ.

Хуулийн төсөлд зэсний татварын талаарх өөрчлөлт огт дурьдагдааүй хэмээн Засгийн газрын эх сурвалж мэдээллээ.
Шинэчилсэн: ( Tuesday, 14 November 2006 )