MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Бүх ард түмний их хуралдайд царцуулсан мөнгөний тооцоог зохион байгуулагчид нь гаргалаа Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Tuesday, 14 November 2006
Монголын Үндэсний Фронт  хөдөлгөөний тэргүүнүүд болох Г.Уянга болон Г. Баасан тэргүүтэй хүмүүс мягмар гаригт “Бүх ард түмний их хуралдай”-д зарцуулсан мөнгөний тайланг танилцууллаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр тэд нийт 20 сая 26 мянга 472 төгрөг зарцуулсан гэж хэлсэн юм.

“Бэлэн мөнгөөр бол 8 сая 226 мянга 472 төгрөг зарцуулсан. Хандиваар 11 сая 800 мянган төгрөгийн өртөгтэй зүйл хийсэн байна гэж бид тооцож гаргасан юм.” гэж Г.Уянга хэлсэн.

“Ардын Эрх”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин болон 25-р ТВ сувгууд тус хуралдайг дэмжиж зар сурталчилгаа, шууд нэвтрүүлэг болон мэдээг хандиваар үйлчилсэн юм байна. Үүний зардал нь хандивын 11,800,000 төгрөг болсон гэнэ.

“Бэлнээр зарцуулсан мөнгөний 287,392 төгрөгийг бичиг хэрэгт, 1,836,100 төгрөгийг хэвлэл мэдээллийн зардалд, мөн үлдсэн 6,102,980 төгрөгийг бэлтгэл ажилд тус тус зарцуулсан” гэж Г.Баасан хэлэв.

“Монголын Үндэсний Фронт”-ынхон Бүх ард түмний их хуралдайг амжилттай болсон гэж үзэж байгаа гэсэн юм.

Г.Уянга хэлэхдээ “Өнөөгийн нийгмийн хямралт байдлыг олон  түмэн хэрхэн үнэлж, дүгнэж байгаа болон тэдний улс төрийн идэвх ямар хэмжээнд байгааг тандан судалж, иргэний хөдөлгөөнүүдийн цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлоход бүх ард түмний хуралдай үүргээ биелүүллээ гэж бид үзэж байна.“ гэв.

Г.Баасангийн хэлж байгаагаар цаашид “Монголын Үндэсний Фронт”-ынхон 21 аймгаар явж мэдээлэл хүргэн, Үндэсний Фронтын салбаруудыг орон нутгуудад байгуулж, бүр болохгүй бол хөдөө орон нутагт “Бүх Ард Түмний Их Хуралдай-2”-г зохион байгуулж ч магадгүй гэсэн.