MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Авилгалын эсрэг ёс зүйн өндөр шаардлага байх ёстой гэж иргэний байгууллагууд уриалж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Monday, 13 November 2006
Транспаренси интернэйшнл болон Соёмбо үндэсний хөдөлгөөний удирдлагууд, авилгалтай тэмцэх байгууллагын тэргүүн болон дэд тэргүүнийг тоилох асуудал олон нийтэд нээлттэй явагдах ёстой бөгөөд энэ хариуцлагатай албаны хүмүүс ёс зүйн өндөр шаардлага хангасан байх ёстой хэмээн Даваа гаригт мэдэгдлээ.

2006 оны 11 сарын 1 нд хүчин төгөлдөр болсон авилгалын эсрэг хуулийн дагуу авилгалтай тэмцэх шинэ байгууллга удахгүй байгуулагдах гэж байна хэмээн Монголын транспэрэнс интэернэйшнл байгууллагын тэргүүн Бурмаа мэдэгдлээ.

Энэ байгууллага нь хуулийн дагуу маш өндөр эрх мэдэл бүхий байгууллага байх юм. Гэвч хуульд энэ байгууллагын тэргүүн болон дэд тэргүүнд тавих шаардлагуудын талаар хангалттай тусгаагүй бөгөөд ялангуяа ёс зүйн хэм хэмжээний талаар огт тусгаагүй байна.

Авилгалын эсрэг хуулинд, энэ байгууллагын  тэргүүн болон дэд тэргүүн нар урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй мөн төрийн байгууллагд ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгааүй байх ёстой.Мөн Бакалавр болон түүнээс доошгүй зэрэгтэй, тухайн ажлыг гүйцэтгэх чадварыг эзэмшсэн ба төрийн байгууллагад15 аас доошгүй жил ажиллсан, сүүлийн 5 жилд улс төрийн алба хашиж байгаагүй, 55 аас дээш насны эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай байх ёстой гэсэн шалгуур л байгаа юм.

“Транспаренси интернэйшнл монгол болон Соёмбо үндэсний хөдөлгөөн, энэ хуульд авилгалтай тэмцэх байгууллагын тэргүүн ба дэд тэргүүнд тавих ямар нэгэн ёс зүйн хэм хэмжээний заалт оруулаагүй байна гэж үзэж иргэдийн дунд авилгалтай тэмцэх байгууллагын тэргүүн болон дэд тэргүүний талаар мөн тэдгээрт тавих ёс зүйн хэм хэмжээний шалгуур оруулах нь зүйтйэ эсэх талаар санал асуулга авч эхлээд байна “ гэж Бурмаа мэдэгдлээ.

 “Санал асуулгын хуудас болон эдгээр олон нийтийн байгууллагуудаас гаргасан уриалга нь авилгалтай тэмцэх шинэ байгууллагын тэргүүн ба дэд тэргүүнд нэр дэвшигч нарт дараах ёс зүйн шалгуурыг хангасан байх ёстой гэжээ. Үүнд:

Ажилтнуудын хувийн намтар үнэн зөв, боловсролын үнэмлэх нь шалгагдсан байх, хийж бүтээсэн ажлын үр дүн нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх, хөрөнгө оролгын мэдүүлгээ гаргаж өгөх үүрэг бүхий албан тушаалтны хувьд хөрөнгө оруулгын мэдүүлгээ цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгч байсан эсэх, хөрөнгө орлогын мэдүүлэг нь бодит байдлаас зөрүүтэй эсэх,    

             Банк болон банк бус санхүүгийн байгууллагад өр зээлтэй эсэх, тийм бол

           юунд зориулан зээл авч байсанаа мэдэгдэх, төрийн байгууллагд ажиллаж

            Байх хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авахуулж ажлаас халагдаж байсан бол энэ талаар тодорхой мэдээлэл өгөх.

“Бид энэ талаар Улсын их хурал, Ерөнхийлөгч болон  олон нийтэд хандаж уриалга гаргаад байгаа. Бид олон нийтийн санаа бодлыг санал асуулгын хуудас, е-майл, мессеж, фах болон Транспарэнс интернэйшнл монгол-ын шуудангын хаягаар хүлээн авч байна. Манай байгууллага бол Олон улсын Транспарэнс интернэйшнл байгууллагын төлөөлөгч бөгөөд авилгалын эсрэг хууль болон үүнтэй  холбоотой асуудлууд дээр олон улсын жишгийн дагуу бусад улсын туршлагад үндэслэн шаардлага зөвлөмж уриалга гаргаж байгаа“ хэмээн Бурмаа Монинфод мэдэгдлээ.

Транспарэнс интернэйшнл Монгол ба Соёмбо үндэсний хөдөлгөөн, авилгалтай тэмцэх байгууллагыг хэрхэн байгуулах болон түүний удирдлагуудыг хэрхэн олон нийтэд нээлттэй томилох зэрэг асуудлуудаар Мягмар гаригийн орой 9.00 д Монголын үндэсний телевизээр шууд ярилцлага зохион байгуулах гэж байна.

Монгол улсын засгийн газар, авилгалын эсрэг хуулийг 2006 оны 7-р сард баталсан бөгөөд авилгалын эсрэг байгууллагын аппарат болон эхний жилийн төсөвийн асуудлаар  хэлэлцэж байгаа бөгөөд тэдний саналаар энэ байгууллага нь 90-иэд хүний орон тоотой  яамны хэмжээний нүсэр аппараттай байгуулагдаж магадгүй байна.

Хэдийгээр энэ авилгалын эсрэг байгууллагын тэргүүн ба дэд тэргүүний талаарх асуудлууд УИХ болон засгийн газраар албан ёсоор хэлэлцэгдээгүй байгаа ч иргэдэд энэ асуудал нээлтэй байх ёстой заалтууд хэрэгжихгүй л байна.  

“Монгол улсын иргэд, энэ эрх мэдэл бүхий өндөр хариуцлагатай тэргүүнийг  хэрхэн томилох асуудлыг мэдэж байх ёстой. Хэрвээ энэ байгууллага зөвхөн улс төрийн өндөр албан тушаалтнуудаар удирдагдах юм бол авилгалыг бий болгож байгаа хүмүүсийг л хамгаалсан байгууллага болно“ гэж тэр хэллээ.