| 11 сарын 13, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Monday, 13 November 2006 | |
|
Зуучлах товчооны дарга насан эцэслэв
Нилээд хэл ам дэгдэн олны анхаарлыг татаад байсан Гадаадад ажиллах хүч гаргах Зуучлах товчооны дарга Д.Сүхбаатар өнгөрсөн Бямбаас Ням гарагт шилжих шөнө гэнэт нас барлаа. Тэрээр гадаадад хүнд мэс засал хийлгэж ирээд байсан бөгөөд цагдаагийн байгууллагынхан ажил дээр нь нэгжлэг хийх үеэр даралт нь гэнэт ихсэн шок-ын байдалтайгаар гэнэт эмнэлэгт хүргэгдсэн эмчлүүлж байсан. Талийгаач шөнийн 02 цагийн үед амиа алдсан. Талийгаачийн үхэлд гадны нөлөө байхгүй гэж үзэж байгаа ч нарийн шинжилгээний дүнгээр шалтгаан нь тогтоогдох юм байна. (Ардын Эрх) Авилгатай тэмцэх газрын орон тоог нэмлээ Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан төсөл дээрх Авилгатай тэмцэх газрын орон тоог 90, төсвийг 900 сая төгрөг байхаар тусгасан нь өмнөхөөсөө хоёр дахин өссөн хувилбар болов. Авилгалын эслэг хууль гарсан ч одоо болтол хуулийг хэрэгжүүлэх газрын дарга тодроогүй. Бүтэц орон тоог нь УИХ-ын чуулганаар баталсны дараа сая нэг даргын асуудал яригдах ажээ. (Өнөөдөр) Өлсөгчдийг албадан эмчилгээнд оруулжээ Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй иргэдийг албадан эмчилгээнд оруулах шийдвэр гаргажээ. Үүний дагуу Хууль зүй,дотоод хэргийн сайд Ч.Одбаяр өнгөрсөн Баасан гарагт өлсөгчидтэй уулзсан байна. Мөн Хан-уул дүүргийн эмнэлгээс өлсөгчдөд шээс цусны шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр тэдний биеийн байдал муу гарсан тул Баасан гарагийн шөнө албадан эмчилгээнд оруулсан байна. Хэдийгээр хохирогчдын биеийн байдал муу байгаа ч тэд өлсгөлөнгөө зогсоохгүй гэж байгаа юм байна. (Зууны Мэдээ) |







