| 11 сарын 10, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Friday, 10 November 2006 | |
|
Хамгийн итгэлтэй
институциэр Ерөнхийлөгчийг нэрлэжээ
Өмнөх дугаарт нийтлэгдсэн Сант Марал сангийн судалгааны дүнгээр улс төрчдийн рейтэнгээо Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэлд 29,9, орон нутагт 36,4 хувиар тэргүүлж байна. Түүнчлэн өмнөх судалгаанаас эхний аравт Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболд, Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар нар багтсан байх юм. Улс төрийн тогтолцооны байгууллагад итгэдэг эсэх дээр Ерөнхийлөгчид 14,5 хувь нь итгэдэг, УИХ-д 5,4 хувь, хуулийн байгууллагад 2,8 хувь их итгэдэг гэсэн хариулт өгсөн бол Ерөнхийлөгчөд огт итгэдэггүй 13,5 хувь, харин УИХ-д огт итгэдэггүй гэж 12,8 хувь нь санал өгч, хуулийн байгууллагад 22,1 хувь огт итгэдэггүй гэсэн байна. (Өнөөдрийн Монгол) Гаалийнхан тамхи импортлогчдыг хохироож эхэллээ Хэдхэн хоногийн өмнөөс импортоор орж ирэх ёстой тамхийг гаалиар оруулахгүй гэсэн яриа гарсан нь бодит байдал дээр үнэн болж хэрэгжиж эхлээд байгаа бололтой. Өнгөрсөн гуравдугаар сараас ҮХЯ-наас тамхины зөвшөөрөл олгох тухай асуудал яригдаж эхлээд байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гарна хэмээн хойшилсоор өнөөг хүрчээ. Хоёр гурав хоногийн дараа Засгийн газрын хуралдаанаар ярьж шийдэгдтэл гаалиар тамхи оруулахгүй хэмээн МХГ болон ГЕГ-аас шийдвэр гарчээ. Гэтэл энэ шийдвэр 10-р сарын 31-д гарчээ. Өнгөрсөн 3-аас сараас хойш шийдэгдээгүй энэ асуудал хэдий болтол хүлээгдэхийг бүү мэд. (Өдрийн Сонин) Булган аймагт мал боомоор өвчилжээ Тус аймгийн Булган сумын 4-р багийн малчин Лхавгадоржийн хотоос боом өвчний халдвар илэрчээ. Урьдчилсан байдлаар нэг хонь, нэг ишиг боомоор өвчилсөн болохыг тогтоогоод байгаа ба холбогдох газраас өвчлөлийг цааш даамжруулахгүй байх л арга хэмжээ авч эхлээд байгаа аж. Уг хотонд байх гурван өрхийн 17 хүн, 1145 малыг боомын эсрэг вакцинд хамруулаад байгаа аж. Одоогоор боомын голомтод онцгой байдлын хэлтсээс тав, цагдаагийн байгууллагаас 3 хүн томилоод байгаа ба хорио цээрийн дэглэм сахиулах гурван пост ажиллуулж эхэлжээ. (Зууны Мэдээ) |







