MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
Ашигт малтмал Монголын Эдийн засагт эрсдэл бий болгож байна гэж тайланд дурьджээ Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Thursday, 09 November 2006
Монголын Нээлттэй Нийгэм Форумаас гаргасан судалгааны дүнгээр цаашдаа эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор олон улсын жишигт нийцсэн холбогдох хууль тогтоомж болон эрдэсийн санг Монгол улс бий болгох шаардлагатай гэсэн дүн гарчээ.

“Эрдэсийн сан байгуулах Шаардлага, Ач холбогдол,” судалгааг хийсэн Азийн Санаачлага Институтын Ерөнхий захирал бөгөөд Нээлттэй Нийгэм хүрээлэнгийн судлаач Г.Цогтсайхан Пүрэв гарагт Нээлттэй Нийгэм хүрээлэнгийн уулзалтын танхимд болсон хэлэлцүүлэг дээр илтгэл тавьсан юм.

“Монгол улсад өөрийн ашигт малтмалын баялагаас олсон орлогын сан байдаг ч түүнд холбогдох хууль тогтоомж нь нилээд түүхий, одоогийн Засгийн газрын бодлого нь эдийн засгийг хамгаалах чадваргүй байгаагаар барахгүй эдийн засаг нь нилээд өвчлөөд байна,” хэмээн УИХ дах АН-ын гишүүн Р.Бадамдамдин ярив.

Монгол улс 2006 оны 8-р сард Засгийн газрын Тусгай Сангийн тухай хуулийг баталсан бөгөөд өнөөдөр УИХ-ын хуралдаанаар Монгол улсын Хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг баталж байгаа юм.

Монгол улсын Хөгжлийн сан нь зэс болон алтны худалдаанаас гарах гэнэтийн ашгийн албан татварын орлогоос санхүүждэг эх үүсвэртэй. Хуулиар бол энэхүү сангийн 33 хувийг нийгмийн халамжинд зарцуулна, мөн 33 хувийг жижиг дунд бизнесийг дэмжихэд харин үлдсэн гуравны нэгийг нь төсвийн алдагдалын үед зарцуулахаар байгаа юм.

Геологийн шинжлэх ухааны Доктор С.Авирмэд “Монгол улсын одоогийн энэ сангийн гол зорилго болоод Цогтсайханы санал болгоод байгаа сангийн зорилго хоёул бие биеэсээ нилээд өөр. Одоогийн сан бол олон улсын зах зээл дээр зэс алтны үнэ нэмэгдэхэд бүх мөнгөө зарцуулдаг,” гэж ярив.

Тэрээр нэмж хэлэхдээ “Цогтсайханы судалгаа бид одоогийн эрдэс баялагаас ирээдүйн хөрөнгийг бүтээх хэрэгтэй байна мөн тэр мөнгөө зөвхөн эдийн засгийг тогтвортой байлгахад зарцуулах хэрэгтэй байна гэдгийг хэлээд байна,” гэв.

“Судалгааны гол зорилго бол Монгол улс ашигт малтмалаа хэрхэн ирээдүйд зориулан зөв хадгалж үлдэх вэ, одоогийн эдийн засгийн нөхцлийг сайжруулахд ямар арга хамгийн сайн арга вэ, цаашлаад Баялгийн хараал, Голланд өвчин зэрэг эдийн засгийн өвчнүүдээс эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гэдгийг гаргах явдал байсан,” гэж Цогтсайхан МонИнфод Пүрэв гарагт мэдэгдэв.

Энэхүү судалгааны дүнгээр Монголын эдийн засагт уул уурхай ноёрхжээ гэдэг нь харагдаж байна. Ялангуяа манай эдийн засаг энэхүү хоёр эрдэс баялагийн үнээс хамааралтай байгаа юм.

Тухайлбал, Монгол эдийн засгийн бүтэц доголдолтой байгаа бөгөөд үүний шалтгаан нь Монгол улсын эдийн засгийн 65%-ийг ердөө гурван салбар (уул уурхай, мал аж ажуй, худалдаа) эзэлж байна, гэж тайланд дурьдсан байна.

“Уул уурхай экспортын 70 хувийг эзэлж байна, энэхүү экспортын зөвхөн 4 хувь нь л эцсийн бүтээгдхүүн болдог.

Монгол улсын эдийн засаг нь "сульдаатай", өртөмтгий, хүнд тусч удаан эдгэдэг. Азийн сан, Дэлхийн банк, Олон улсын Валютийн сан Монголын эдийн засгийг хөрөнгө мөнгийг шингээх чадвар багатай гэж үздэг байна. Мөн тэдгээр байгууллагууд 1995 онд US$60 сая ам.доллар хэмжээ бүхий зээл олгож байсан бол тэр нь US$20 сая ам.доллар болон буурсан байна,” гэж тайланд дурьджээ.

Цогтсайхан хэлэхдээ “Хэрэв Монгол улсын Засгийн газраас ашигт малтмалаа зөв ашиглах эдийн засгийг хамгаалах бодлого явуулбал бид эрдэсийн санг бий болгох хэрэгтэй бөгөөд би энд гурван төрлийн санг санал болгож байна үүнд: Эрдсийн хадгаламжийн сан, Эрдсийн тогтворжилтийн сан, Эрдсийн хөгжлийн сан. Бид мөн эдгээр сангуудийн шинэ бүтцийн тухай хуулийн төслийг болосвруулан санал болгож байна,” Цогтсайхан ярив.

Эдгээр хадгаламжийн болон хөгжлийн сангуудын эх үүсвэр нь бүх төрлийн татвар, нефть, алт зэс олборлогч компаниудаас төлөгдөж байгаа төлбөр байх юм. Тогтворжилтийн сангийн хувьд дэлхийн зах зээл дэх үнийн өөрчлөлтөөс гарах нэмэгдэл татвараас эх үүсвэртэй байх боломжтой талаар тэр ярьж байв.

Цогтсайхан хэлэхдээ “Би энэ судалгааг таван сарын хугацаатай хийсэн бөгөөд энэ нь байгалийн баялагийн тухай болон олон улсын сангийн тухай хамгийн сайн хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар бусад улсын туршлага болоод дэлхийн нийтийн одоогийн чиг хандлага дээр үндэслэгдэн хийгдсэн,” гэж ярьж байв.