| 11 сарын 9, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Thursday, 09 November 2006 | |
|
“Пибоди энержи”
компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийллээ
Дэлхийн нүүрс олборлолтын салбарын нөлөө бүхий АНУ-ын Пибоди энержи компанийн Хятад дах салбарын Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр хүлээн авч уулзлаа. АНУ-аас гадна Австрали, Венесуэл зэрэг оронд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал, тухайн газар орон нутагт үр ашигтай байх асуудал олборлолт явуулахдаа байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэх, байгалийг унаган төрхөнд оруулах зэрэг үзүүлэлт дээр сайн ажиллаж ирсэн гэжээ. УИХ дарга хэлэхдээ хамгийн чухал нь Монголын газрын баялагийг ашиглах тал дээр МУ-д ашигтай байх тал дээр аль аль талдаа үр ашигаа өгсөн төсөл байх ёстойг тэмдэглэв. (Зууны Мэдээ) Маргааш сонгууль болбол... “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд 2006 оны 10-11 сард хийсэн олон нийтийн санал бодлын судалгааг толилуулж байна. Судалгаанд УБ, Ховд, Дорноговь, Дорнод, Баянхонгор аймгуудын 1775 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2006 оны 10-р сарын 27-ноос 11 сарын 3-ныг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөөг харьцуулсан байдлаар харуулав. Хэрвээ маргааш сонгуул болбол та саналаа өгөх үү гэсэн асуултад хөдөөд 52,8 хувь, харин УБ хотод 57 хувь нь дэмжсэн талаар хүснэгтээр харуулжээ. (Өнөөдрийн Монгол) Нефть болосвруулах үйлдвэр байгуулна 2012 онд Тамсагбулагт 500 мянган тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг саяхан болж өнгөрсөн АМГТХЭГ-ынхан газрын тос олборлогч аж ажуйн нэгжүүдийн уулзалтын үеэр ярьжээ. Ирэх жилээс энэ газарт 150 гаруй цооног нэмж өрөмдөн 100 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөсөн байна. Ингэснээр манай улс газрын тосыг жинхэнэ утгаар нь олборлож, экспортлодог орны тоонд орох гэнэ. Өнөөдрийн байдлаар газрын тосны экспортоос улсын төсөвт зургаан тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Мөн дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть 58 доллар байгаа аж. (Өнөөдрийн Монгол) |







