MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Ажлын хэсэг: Монгол руу орж ирэх Олон улсын ярианы асуудлыг шийдвэрлэнэ гэв Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Wednesday, 08 November 2006
Харилцаа Холбооны Зохицуулах хорооны ажилтнууд Монгол руу орж ирэх Олон улсын ярианд асуудал гарсантай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт тус хорооноос хэн хууль бус үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг олж тогтоох зорилгоор компаниудад шалгалт хийж эхэлсэн талаар ярьж байна.

"Энэхүү шалгалт нь хүмүүс гадаад орноос Монгол руу хийх дуудлагатай холбоотой гараад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжийг бидэнд олгоно. Ингэснээр бид компаниуд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд шалгалт хийнэ" гэж IP сүлжээний салбарын захирал, шалгалтын ажлын хэсгийн гишүүн В.Балгансүрэн Лхавга гаригт МонИнфод мэдээлэв.

Монгол улсын Харилцаа, Холбооны Зохицуулах хорооны (ХХЗХ) 30-р тогтоолын дагуу олон улсаас орж ирж байгаа дуудлагын нэг минутын үнийн хамгийн доод хязгаар нь энгийн утсанд 0,02 ам.доллараас 0,08 ам. доллар, харин үүрэн телефоны утсанд 0,03 ам.доллар буюу ойролцоогоор 40-50 төгрөг байсан тариф одоо 0,14 ам.доллар болж өөрчлөгджээ.

ХХЗХ-ны дарга Б.Болдбаатар МТҮПарк дээр болсон видео хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ "Аль болох олон хэрэглэгч татах зорилгоор энэ нийт 14 лицензтэй компаниуд нэг минутын ярианы үнээ 1 цент болтол нь буулгасан" гэв.

"Гэвч манай салбарын гадаад худалдааны баланс алдагдсан учраас олон улсын ярианы хамгийн доод үнийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан" гэж тэрээр нэмж хэлсэн юм.

МТХХГ-ын дарга Ч.Сайханбилэг уг хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ "Олон улсын яриа нь тухайн компанийн мэргэжлийн инженерүүдийн хувийн бизнес болчихсон байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэд нар гадаадын компаниудтай нууцаар гэрээ байгуулж, ярианы шинэ урсгал оруулж ирдэг" талаар дурьдаж байлаа.

9-р сарын 1-нээс эхлэн олон улсаас Монгол руу дуудлага хийх боломжгүй болсон бөгөөд хэрэглэгч нарын хэлж байгаагаар энэ байдал үргэлжилсээр байна гэсэн юм. Гадаадад сурч, амьдарч байгаа Монголчууд гэр орон хамаатан, садан руугаа зүгээр ярьж чадахаа байлаа, хэрэв ямар нэг азтай тохиолдлоор холбогдож чадах юм бол өмнө нь ярьж байснаас бага минут ярих боллоо хэмээн гомдоллож байгаа юм.

"Бид тэдгээр интернэтийн болон утасны ярианы үйлчилгээ үзүүлдэг компаниудаар дамжин орж ирж байгаа олон улсын яриаг кодлох, тоолох зорилгоор интернэт дээр суурилсан IP switch буюу soft switch-ийг суурилуулсан байгаа," гэж Балгансүрэн ярьсан юм.

Тэрээр нэмж хэлэхдээ "Бид эдгээр бүх лицензтэй, лицензгүй компаниудад шалгалт хийж дууссанаар асуудал хаанаа байна вэ гэдгийг олж тогтоон, шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна" гэв.

Шинэчилсэн: ( Thursday, 09 November 2006 )